Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахуун тээвэрлэж явсан галт тэрэгний есөн вагон осолдож, гурвынх нь түлш асгарчээ

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэх газар Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг 20.40 цагт замын хажуу руу унасан тухай дуудлагыг өчигдөр 21.45 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 километр замыг туулан 02.38 цагт очиход бороо орж, төмөр замын ул шороо угаагдсанаас үүдэн зам эвдэрсэн байжээ. Тодруулбал, Салхитаас Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар километрт ачааны есөн галт тэрэг осолдсон гэнэ. Галт тэрэгний есөн вагоны долоо нь дизель түлш, тус бүр нэг нь элс, болон масло ачиж явсан бөгөөд гурвынх нь түлш асгарсан байжээ. Осол гарсны дараа буюу өнөөдөр 00.55 цагт Улаанбаатар Төмөр замын зургаан галт тэрэг 46 алба хаагчтай газар дээр нь очжээ. Одоогоор Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, найман техник хэрэгсэлтэйгээр ослын газарт ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

14
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
Савж уналааСавж уналаа
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Хөөрхөн юмХөөрхөн юм
5
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 thoughts on “Шатахуун тээвэрлэж явсан галт тэрэгний есөн вагон осолдож, гурвынх нь түлш асгарчээ

  • Avatar иргэд says:

    Ганц удаа бороо ороогүй,энэ орчинд ойрын өдрүүдэд усархаг бороо өдөр бүр орсоор байгаа,ийм үед замаа шалгаж байгаагүй тэр хэсгийн хариуцлагагүйн хар гай ийм байдалд хүргэж байгаа хэрэг,азаар суудлын галт тэрэг яваагүй нь болж

  • Avatar zochin says:

    Mashinist ni gaigvi yu?

  • Avatar хичээгээрэй says:

    монголын томор замчид минь яасан хэцуу байдалд ороо ве

  • Avatar Зочин says:

    Шинэ ерөнхийлөгчд маань бэлэг бариад байгаа юм уу хаашаан .

  • Avatar Үерийн эргүүл гэж хүн бх ёстой says:

    Үерийн эргүүл, бригад, мастер гээд бүгд хариуцлага алджээ

  • Avatar Иргэд says:

    Бузар Жэнкогоос УБТЗ -н вагоны албаны дарга Болд, Замын албаны Нямжаргал нар гавьяат авсанаас болоод төмөрзамаа бузартуулжээ. Хахаха. Хар мөртэй бузар жэнок өнөөдөр байдагруугаа явсан….. .. Хахаха

  • Avatar Иргэд says:

    Жэнкогоос УБТЗ -н вагоны албаны дарга Болд, Замын албаны Нямжаргал нар гавьяат авсанаас болоод төмөрзамаа бузартуулжээ. Хахаха. Хар мөртэй бузар жэнок өнөөдөр байдагруугаа явсан….. .. Хахаха

  • Avatar Иргэд says:

    Жэнкогоос УБТЗ -н вагоны албаны дарга Болд, Замын албаны Нямжаргал нар гавьяат авсанаас болоод төмөрзамаа бузартуулжээ. Хахаха. Хар мөртэй бузар жэнок өнөөдөр байдагруугаа явсан….. .. Хахаха

  • Avatar Иргэд says:

    Жэнкогоос УБТЗ -н вагоны албаны дарга Болд, Замын албаны Нямжаргал нар гавьяат авсанаас болоод төмөрзамаа бузартуулжээ. Хахаха. Хар мөртэй бузар жэнок өнөөдөр байдагруугаа явсан….. .. Хахаха

  • Avatar иргэн says:

    ЗТЯ гэж нэг ажилгүй газар байх юмаа.Усан онгоц живлээ , дарханы замд өчнөөн осол боллоо, бүр сүүлдээ галт тэрэг онхолдлоо хариуцлага гэж юм байна уу

  • Avatar Anonymous says:

    Маш хурдан үйл явц болсон шүү.Зарим хүмүүс мэддэг юм шиг ярихаа болиорой энд чинь байгалийн гамшиг болсон.Бороо орж эхлэхээд хэдхэн минутанд маш хүчтэй устай,мөндөртэй бороо орж үерлээд машин ч явах боломжгүй болсон байсан бүрр зил 130 хүртэл явах боломжгүй байсан..

  • Avatar Иргэд says:

    Яг үнэн . Зарим хүмүүс хэтэрхий мэдэмхийрэх хэрэггүй байх. Болсон үйл явцыг нүдээрээ хараагүй байж.Энд байгалийн онц ноцтой гамшиг маш хурдан болж өнгөрсөн. Үзэгдэх орчин ч харагдахгүйгээр маш аймшигтай давагдашгүй зүйл болж өнгөрсөн. Ийм аюултай байгалийн гамшиг урьд өмнө нь ер болж байгаагүй.

  • Avatar Anonymous says:

    Худлаа зураг оруулж байхаар..бодит зураг тавиач ослын газар биш!!!

  • Avatar Anonymous says:

    Нэг галт тэрэгний 9 вагон гээч

  • Avatar Зочин says:

    9 галт тэрэг юмуу 9 вагон юмуу, үүнийгээ ч тодорхой бичих чадваргүй сурвалжлагчтай юм

  • Avatar Мэдээ бичиж сур says:

    1. Энэ хэдэн жилийн өмнөх зураг байна, ийм том хэмжээний осол болоогүй ээ.
    2. Галт тэрэг, вагон хоёроо ялгаад сурчих аа. Цэцэрлэгийн хүүхдийн зурагтай номон дээр хүртэл байгаа. Яасан залхуу, боловсролгүй, чадваргүй “сэтгүүлч” сэтэртэн бэ? Энэ сонин чинь агуу сэтгүүлч Балдоржоор овоглодог биз дээ, нэрээ бодооч?

  • Avatar Anonymous says:

    Мэдээлж байгаа бичигч зөв бичиж сураач. Хоорондын замд 1 л галт тэрэг явдаг юм. 9 вагон гэж нэрлэдэг юм. Байгалийн гамшиг ийм л хэцүү.Хэнч тааварлашгүй.

  • Avatar Anonymous says:

    Энэ постыг оруулаж байгаа хүн төмөр замын ямар ч мэдлэггүй юм уу тэнэг юм уу 9 галт тэрэг бишээ 9 вагон шүү

  • Avatar Zochin says:

    Халтар сайдыг солиул таарна

  • Avatar Japan says:

    Сайд ажлаа хийгээгүй учир уучил гуйгаад огцор

  • Avatar Shelia says:

    It’s a shame you don’t have a donate button! I’d definitely donate to this fantastic blog!
    I suppose for now i’ll settle for bookmarking and adding your RSS feed to my Google account.
    I look forward to brand new updates and will talk about
    this website with my Facebook group. Chat soon!