Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УОК-ын шийдвэрийг ААН-үүд эсэргүүцэж эхэллээ

Халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор УОК-оос тодорхой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газрын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос өчигдөр мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ.

Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж “Тэвчээр тасарлаа хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлжээ. Учир нь эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдлын үед шагнал урамшуулал, сонгуулийг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ нь халдварт өвчин улсын хэмжээнд нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж буй. Гэтэл халдварт өвчин ингэж өргөн тархаж буйд гол нөлөө үзүүлсэн эрх баригчид үүрэг хариуцлага хүлээдэггүй хэрнээ ААН-үүднийхээ үүд хаалгыг дахин хааж байна. Иймд УОК-ын гаргасан шийдвэрийг ийнхүү эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ илэрхийллээ.

Аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн гэж үзэж байгаа юм. Тэд нийгмийн сүлжээнд  #Бид ч бас нэгдэж байна! чэлленж эхлүүлээд байна. Чэлленжид нэгдэх аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна.

Мэдэгдэлд: 

“Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нэлээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ.  Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү? Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

May be an image of text
May be an image of text
May be an image of text that says 'asian FOOD LOUNGE мэдэгдэл! засгын газраас тогтоосон хел хорио, хязгаарлалт нь бидний аж амьдрал эдийн засагт хундээр нелеелж хундхэн байгаа тул ASIAN Food Lounge нь 2021 оны 06 сарын 25-ны едреес эхлэн уйл ажиллагаагаа хэвийн ургэлжлуулэхээ уугээр мэдэгдэж байна. RESERVATION INFO: 7727 -5757 Supermarket, Chinggis nsenu Avenue ASIAN FOOD LOUNGE Chinese Korean Japanese'
May be an image of text
May be an image of text that says 'Rower Tour Travel Agency мэдэгдэл Tep засгиин хариуцлагагуй уйлдлийн хариуцлагыг бид уурмээргуй байна. Yp дунгуй хорио, хязгаарлалтууд бидний амьдрал, эдийн засгийг сэргээхгуй гэж ѵзэж байна. 2021 оны 07.02-ны едреес уйл ажиллагаагаа хэвийн ургэлжлуулж эхэлнэ гэдгээ YOK-T мэдэгдэж байна. аж'
May be an image of text that says 'World gym COMING SOON мэдэгдэл Tep засгийн хариуцлагагуй уйлдлийн хариуцлагыг бид жил дамнан уурмээргуй байна.үр дунгуй хорио хязгаарлалтууд бидний аж амьдра ал эдийн засгийг сэргээхгуй гэж узэж байна 2021.07.05ны едреес шийдвэр харгалзахгуй уйл ажиллагаагаа хэвийн ургэлжлуулж эхэлнэ гэдэгээ yOK-T мэдэгдэж сайна. энэ бол суулийн хорио!!!!! нэгдээрэй! орайна @сэрѵиlх'
May be an image of text
May be an image of text
27
Зөв, гоёЗөв, гоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 thoughts on “УОК-ын шийдвэрийг ААН-үүд эсэргүүцэж эхэллээ

  • Avatar иргэд олон түмэн says:

    Сонгуулийг түр хойшлуулах ард иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээж авсансан бол энэ өвчин ингэж улс орныг нөмрөхгүй,ийм олон зуун хүн амиа алдаж хэдэн зуун хүн өнчирч сэтгэл санааны асар их хүнд байдалд орохгүй байсан,сонгуулийг хойшлуулаагүйн хар гайгаар нэр дэвшигчид бүх аймаг сумаар яваж олон мянган хүнийг цуглуулаж өвчин тархах нөхцөл бүрдүүлсэний дээр зарим нэр дэвшигч өөрөө вирус дарааж явсан байж магадгүй,халхын голын дайн ийм олон хүн амь үрэгдээгүй шүүдээ,тайван цагт эрх мэдэл албан тушаалын төлөө сонгуульдаж хэдэн зуун хүнийхээ амь насыг зольчихоод одоо юу ярих вэ? аль нам хэн хэн буруутай вэ?шудрагаар хариуцлагаа хүлээж үлгэр жишээ үзүүлвэл ямар вэ?

  • Avatar Зочин says:

    ААН үүд өчнөөн хүмүүсийг ажлын байраар хангадаг тул цаашид хэвийн ажиллуулахыг хүсэж бна.
    Бас энэ шалгалт хэтэрлээ. Торгох ёстой хүмүүс л явдаг боллоо

  • Avatar Хэрэглэгч says:

    Зөвшдээ дэмжиж байна

  • Avatar Anonymous says:

    Toroh geed irvel hoogood garga. Tanii omchid haldah erhgui.

  • Avatar Zochin says:

    Ene ovchin aimaar yum ba oorsdoo ovdoj bj medeh yum ba zugeer haniad bol bish shuu humuusee eseruutsej bj olon hunii ami nasni avaad yavah be dee zov shiidver garval tsoonh heden mongold heregtei bh da

  • Avatar Зочин says:

    Төр төмөр нүүрээ харуулахгүй бол аж ахуй нэгжүүд нэг л дутуу бодоод сошиалаар давалгаалаад ажилчих юм шиг бодоод байна. Тийм биш шүү зулзагануудаа та нар бол зүгээр хашаан хоригдсон үхэрнүүд эзэн чинь тушаавал тэгээд саравчиндаа байх ёстой шүү гэх маягтай МАН үнэхээр дийлж үзүүлж байна. Та нарын сонголт МАН биздээ тэгээд шийдвэрийг нь дагаачдээ. Би лав МАН сонгоогүй.

  • Avatar Zochin says:

    ЖДҮ үнэндээ туйлдаж байна шүү!! Өрөндөө татвартаа дарагдаж хэдэн ажилчнаа яаж халчихгүйхэн шиг байх вэ гэдэг дээрээ тулж байна. Байнага хааж хорино тэгсэн хэрнээ татвараа бүрэн авна данс барина, татварын шалгалт оруулж бөөн үнэн худал дарамт үзүүлж акт тавина. НДШ хоцруулсан, ААНОАТ- аа цагт нь төлөөгүй гээд актаар бөөн мөнгө нэхэж данс хаана!!! Орлого олж актаа ч төлж чадахгүйд хүрч байна!! Одоо үнэхээр шантарч туйлдаж байна!! Нэгч удаа дэмжээгүй МХГ-р хүртэл янз бүрийн шалгалт хийлгэнэ. Байнгын дарамт. Банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр түрээм гээд сар болгон мөнгө гарна орлогогүй!! Ийм улс яаж хөгжих вэ? Яаж амьдар гээд байгаан бэ?! Төр засаг нь Өөрсдөө ковидын төмвөө идэж уугаад найрлаад наадамлаад хамаг мөнгөө идчихээд ковидоо тараачаад ААН яс махтай нь хатааж байна!!!!

  • Avatar Zochin says:

    ЖДY үнэндээ туйлдаж байна шүү!! Өрөндөө татвартаа дарагдаж хэдэн ажилчнаа яаж халчихгүйхэн шиг байх вэ гэдэг дээрээ тулж байна. Байнага хааж хорино тэгсэн хэрнээ татвараа бүрэн авна данс барина, татварын шалгалт оруулж бөөн үнэн худал дарамт үзүүлж акт тавина. НДШ хоцруулсан, АAНОАТ- аа цагт нь төлөөгүй гээд актаар бөөн мөнгө нэхэж данс хаана!!! Орлого олж актаа ч төлж чадахгүйд хүрч байна!! Одоо үнэхээр шантарч туйлдаж байна!! Нэгч удаа дэмжээгүй МХГ-р хүртэл янз бүрийн шалгалт хийлгэнэ. Байнгын дарамт. Банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр түрээм гээд сар болгон мөнгө гарна орлогогүй!! Ийм улс яаж хөгжих вэ? Яаж амьдар гээд байгаан бэ?! Төр засаг нь Өөрсдөө ковидын төмвөө идэж уугаад найрлаад наадамлаад хамаг мөнгөө идчихээд ковидоо тараачаад AАН яс махтай нь хатааж байна!!!!

  • Avatar Tor tomor nuuree haruulchih blgui dee says:

    Tor tomor nuuree haruul bugdiig ni hori emch tsagdaa nariin tsaling nem

  • Avatar Tor tomor nuuree haruulchih blgui dee says:

    Tor tomor nuuree haruul bugdiig ni hori emch tsagdaa nariin tsaling nem

  • Avatar P says:

    Uil ajillagaa ni ulgen Salgan l yavj bgaa shd jijeg business uud orlogo bagatai tureesee tuluud hool undtaigaa l bgaa ashig geh yum garahgui arai gej ajilchdiin tsalin uguud zeelee tuluh ni tuluuld neg yum yavj bgaa bur haachihaar chin uvchnuus bish yaduurlaas bolj ene uls suireh vii dee

  • Avatar Зочин says:

    Өвчин эрс их байхад санаатай үйлдэл байна.Халдвар хамгаалалт маш муу бдаг энэ газрууд ашиг бодож хүнээ их оруулж задгай бсан

  • Avatar Sub says:

    Энэ бүгд ганц Хүрэлсүхээс болж байгаа .
    Ардын Хувьсгалын 100 жилээр МАН аас ерөнхийлөгчтэй болно гэж зүтгэж Баттулга ерөнхийлөгчийн гаргасан зөв ухаалаг шийдвэрүүдийг дагахгүй (өөрсдөө зөв шийдвэр гаргаж чадахгүй) зөрүүдэлж буруу тэнэг шийдвэр гаргасаар байгаад ийм байдалд хүргэсэн.

  • Avatar Sub says:

    Энэ бүгд ганц Хүрэлсүхээс болж байгаа .
    Ардын Хувьсгалын 100 жилээр МАН аас ерөнхийлөгчтэй болно гэж зүтгэж Баттулга ерөнхийлөгчийн гаргасан зөв ухаалаг шийдвэрүүдийг дагахгүй (өөрсдөө зөв шийдвэр гаргаж чадахгүй) зөрүүдэлж буруу тэнэг шийдвэр гаргасаар байгаад ийм байдалд хүргэсэн.

  • Avatar Anonymous says:

    Үйлчилгээнтй газруудаас болж тарсан гээгүй.сонгуул шагналын бөөгнөрөл др та нар битгий нэмэгдүүлээч гэсэн.угтаа тэмээн дээр ямааны гарз гснг буруугаар зарлаад бхын эднүүс.ард олон өвчтэй бхад хэн ажиллаж хэн хоолны газраар явах вэ дээ.ойлгодоггүй хүиүүс вэ.эрүүл хүн байж э.з нийгэм оршино

  • Avatar zochin says:

    unheer ovchin hetsuu bgaa ch gesen 2jil uud haalgaa barisan ochinoon biznesuud bna yadaj needgui yumaa gehed zeeliin huugui bolgoochee yamarch uil ajilgaa yavuulahgui zeeleen hoishluulad ch ulam l mungu ni nemegdeed bhiin