Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөнгөний бодлогыг хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо oчигдoр хуралджээ. Уг хуралдаанаас бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр энэ оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 тэрбум хүртэл тoгрoгooр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хэвлэлийн хурал хийв. Бодлогын хүүг зургаан хувьд хүргэсний үр дүн бүрэн гараагүй байгаа учраас хэвээр хадгалах шийдвэрт хүрснээ онцоллоо.

Улсын инфляц сүүлийн хо ̧р сард огцом өсөж, 6.2 хувьд хүрсэн. Энэ нь мөнгөний бодлогыг чангаруулах нөхцөл үүсгээд буй. Б.Лхагвасүрэн “Цөөн хэдэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саатлаас үүдэн инфляц өсөж байна. Урт хугацаанд Монголбанкны зорилтот түвшинд буюу зургаан хувьд хадгалагдана гэж тооцсон. Тиймээс одоохондоо мoнгoний бодлогыг чангаруулахгүйгээр харзнах хэрэгтэй” гэв. Мөн валютын ханш чангарах төлөвтэй байгаа. Үүнтэй холбогдуулан тэрбээр “Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан их хэмжээний валютын урсгал орж ирнэ. Монголбанк энэ онд төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарна гэж тооцсон. Тиймээс валютын ханш тогтвортой байна” гэсэн байр суурь илэрхийллээ. Түүнчлэн Төвбанкнаас энэ онд Монгол Улсын эдийн засаг 6.9 хувиар өснө гэж тооцож буйг танилцуулав. Монголбанкныхан энэ нь нэлээд бодит тооцоолол хэмээн тодотгож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.