Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа: Ирэх даваа гаригаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Засгийн газрын ээжилт хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбэээр, “Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтда хамруулахаар төлөвлөж байгаагаа засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах, эсэх асуудалд нухацтай хандаж буй.

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмжийг авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан.

Мөн ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад  хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.

Улсын хэмжээнд 12-оос дээш насны 290 мянга орчим хүүхэд байна. Өөрөөр хэлбэл хүн амын 10 орчим хувийг дархлаажуулах боломжтой боллоо” гэв.

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.