Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийт нас барсан иргэдийн 61,8 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт буурахгүй, нэг хоногт халдварын улмаас 10-аас дээш иргэн эндэж буй. Иргэдийн дунд “вакцин хийлгэсэн ч халдварын улмаас нас барлаа. Вакцинжуулалт нь үр дүнгүй байна” гэх хандлага ажиглагдах боллоо. Тэгвэл вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хэдэн иргэн халдварын улмаас нас барсан талаарх мэдээллийг ЭМЯ-наас тодрууллаа.

Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш коронавирус халдварын нэн хүнд хэлбэрээр 459 иргэн эндсэн харамсалтай мэдээ байна. Эдгээр иргэдийн дархлаажуулалтын нөхцөл байдлыг авч үзвэл.

  • Коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн 175 буюу 38,1 хувь
  • Харин вакцин хийлгээгүй 284 буюу 61,8 хувь
  • Хоёр дах тунгаа хийлгээд 14 хоносон 31 буюу 6,7 хувийг эзэлж байна. Эдгээр иргэд нь бүгд архаг суурь өвчтэй байсан гэдгийг эмч нар тодотгов.

Иймд халдварт өвчнөөс хамгаалахад вакцины нөлөө байгаа эсэх талаар манай улсын эмч нар ийнхүү судалгааг хийжээ. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоноод нас барсан өвчтөний эзлэх хувь нь 6,7 байгаа нь нас баралтын хамгийн бага хувийг эзэлсэн. Энэ нь вакцины нөлөө өндөр, ач холбогдолтойг илэрхийлж байна гэдгийг албаныхан онцлов. Өөрөөр хэлбэл, Олон улсын судалгаанаас харахад, коронавирус халдварын эсрэг вакцин нь дунджаар 80-95 хувийн нөлөө үзүүлж буйг мэдээлжээ. Нөгөө талаасаа вакцин хийлгэсэн ч нас барж байхад, вакцин нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байна гэж хандах иргэд цөөнгүй. Гэхдээ вакцинжуулалт нь цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэж дэлхийн олон улс орнууд үзэж, иргэдээ вакцинжуулалтад эрчимтэй хамруулж буй.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.