Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амны хаалт зүүхийг шаардсан ажилтныг бууджээ

АНУ-ын Жоржиа мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, хүнсний дэлгүүрт амны хаалтгүй үйлчлүүлж байсан эрэгтэйд халдвар хамгааллын дүрэм баримтлахыг шаардсан кассчин эмэгтэй буудуулж амиа алдсан байна. Тухайн үед дэлгүүрт цөөнгүй үйлчлүүлэгч байсан гэнэ. Энэ хэргийг үйлдсэн 30 настай Такер дэлгүүрээс гарч яваад хэдэн минутын дараа эргэн ирэхдээ гартаа буутай байсныг гэрчүүд мэдүүлжээ. Тэрбээр орж ирэнгүүтээ харсан зүгтээ буудахад дэлгүүрийн нярав, хамгаалалтын ажилтан хоёр суманд өртөж шархадсан гэнэ. Гэмт этгээдийг дэлгүүрээс гараад зугтаж байхад нь баривчилсан бол шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.