Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цахим аудитын сургалт зохион байгуулагдлаа

БНСУ-ын Аудит болон Хяналт шалгалтын сургалтын институтээс Монгол Улсын Үндэсний аудитын газрын удирдах ажилтнууд болон менежерүүдэд “Чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 7-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид БНСУ-ын аудитын тогтолцоо, мэдээллийн технологид суурилсан аудитын систем болон төрийн байгууллагуудад үзүүлэх зөвлөх үйлчилгээний сайн туршлагаас суралцаж, технологийн дэвшлийг өдөр тутмын ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах, цахим аудитыг хэрэгжүүлэх талаарх   мэдлэг, туршлагаа солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Төрийн аудитын байгууллага нь олон улсын аудитын дээд байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  орон зайнаас үл хамаарах цахим сургалтуудыг үе шаттайгаар төлөвлөн,  идэвхтэй оролцож байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.