Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын түгжрэлийг арилгахад хөрөнгө бус, хүсэл дутаж байна

Нийслэлийн амьдрал, замын “алдарт” түгжрэл, хотын удирдлагын тухай бичих гэж байна. Засаг дарга өөрөө болон харьяат албатууд нь энд өгүүлэхийг тайван хүлээн авч, гагцхүү тодорхой хугацааны дараа төлөвлөсөн, амласнаа биелүүлчихээд, үр дүнг нь ам бардам тайлагнахыг хүсье. Хотын дарга нийслэлийн замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулан, улмаар асуудлыг шийдэхэд зориулж жил тутам 420 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон нь өнгөрсөн сарын онцлох үйл явдал гэж хэлж болохоор. Хот, дарга хөрөнгөтэй болох нь. Харин төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах уу. Тэр нь хэр үндэслэлтэй вэ.

…Эргээд харъя. Нийслэлийн замуудад амьсгаа өгөх үүднээс томоохон их, дээд сургуулиудыг хотоос гаргая, Багануурт төвлөрүүлье гэсэн, дараагийн ээлжид “хоолонд орогсод” нь болиулсан. Томоохон худалдааны төвүүдийг хотын зах руу шилжүүлье гэдэг, гэтэл хэзээ ч бүтдэггүй. Хотын төв хэсэгт замын эхний эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчуулна гэдэг, хэдхэн сар баримтлаад мартав. Нийслэлийн захиргааг хотын шинэ төв рүү нүүлгэе гээд бүхэл бүтэн цогцолбор байгуулсан, бэлэн болохын цагт Засаг дарга нь өөрөө “Бид нүүхгүй” гэлээ…

Д.Сумъяабазар дарга болон түүний багийнхны боловсруулсан төлөвлөгөө юугаараа онцлог вэ. Эсвэл мөрөөдлөө жагсааж бичээд, намынхныгаа шат шатанд нь лоббидоод, хөрөнгө батлуулах нь чухал байсан уу. УИХ-ын гишүүнээс татгалзаж, их хэмжээний хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий суудалд сайн дураар ирсэн их хэргийн зах зух нь бүтэв үү гэж ч асуухаар. Замын түгжрэл бууруулах төлөвлөгөөнд нь онцгой гойд юм үгүйгээс олон нийт ийнхүү хардахаар байгаа юм. Асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан эхэлж байх үед Засгийн газрын хуралдаанаар оруулсан нь тун “оновчтой болсон” бөгөөд хөрөнгийг “хэл ам”гүйгээр батлуулж чадсан амжилттай. Төлөвлөгөөнд гол нь юу, юу тусгасан талаар товчхон дурдъя. Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээгээр явган болон дугуйн замыг нэмэх, сургууль цэцэрлэгүүд барих, ачаа тээврийн ложистикийг боловсронгуй болгох арга замуудыг нэрлэжээ. Мөн метротой болох, нийтийн тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, зам, дэд бүтцийг сайжруулах, машины зогсоолыг нэмэгдүүлэх гэж. Дунд болон урт хугацаанд хотын төвийн төвлөрлийг бууруулах, томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх, машины даатгал хураамжийг бүсчилж тогтоох, дагуул хотыг хөгжүүлэх шаардлагатай хэмээсэн байна. Эдгээрээс өнөө зун, ирэх намар, хавар, дараа жил, түүний хойтон нийслэлийн замын түгжрэл буурах төлөв харагдаж байна уу. Явган зам нээх нь явганаар зорчигчдын аюулгүй байдлыг хангахад нэмэртэй нь мэдээж. Гэхдээ одоо машинаар ажилдаа явдаг хүмүүс “Явган зам нээчихлээ, ашгүй” гээд унаагаа тавиад “хоёр зээрд”-ээрээ жирийх үү.

Оршин суудаг хорооллоосоо хүүхдээ сургуульд нь хүргэхээр хувийн машинаараа гардаг хүмүүс мөн адил. Хотын захаар дугуйн зам тавьж эхэлсэн. Заримыг нь ашиглалтад оруулсан. Тэглээ гээд тэнд ихэнхдээ зугаалах маягаар залуус зорчино уу гэхээс хотын төвд, эсвэл нөгөө захад ажил, амьдралтай хүмүүс түүгээр явах уу. Нийслэлийн нэг захаас нөгөөг хүртэл хөндлөн гулд зам байдаг бол харин дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг зарим нь дугуйгаар явдаг болж магад. Гэтэл Улаанбаатарын төв хэсгээр урагш, хойш, зүүн, баруун тийш ер хааш нь ч чиглүүлэн дугуйн зам тавих зай байгаа бил үү.

Сургууль, цэцэрлэг барих нь тулгамдсан асуудал мөн үү гэвэл, мөн. Айл өрхийн амьдарч буй орчинд цэцэрлэг, сургууль байвал хүмүүс хүүхдүүдээ машинаар сургуульд нь хүргэж, түгжрэл нэмэх шаардлагагүй. Гагцхүү эдгээрийг барих газар хэр байдаг бол. Хотын дарга шийдчихнэ гэж үзэж байж болох юм. Энэ бол харин ойрын ирээдүйд бүтэж мэдэхээр төсөл ажгуу. Замын түгжрэлийг бууруулахад ачаа тээврийн ложистикийг боловсронгуй болгох арга зам нөлөөтэй гэж үзжээ. Энэ бол зайлшгүй. Засаг даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа үүнийг хэрэгжүүлэх гээд дийлээгүй билээ. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бараа, бүтээгдэхүүнээ үүрээр дэлгүүрт хүргэхийг үүрэгдсэн ч дэлгүүрийн эзэд санал, шаардлагыг нь хүлээж авах боломжгүй, унтаж амрах ёстой гэснээр бүтээгүй. Д.Сумъяабазар дарга тэднийг дийлж магадгүй юм даа. Метротой болох тухай төлөвлөгөөнд тусгажээ. Хэрхэн эхлүүлж, хэзээ дуусгаж, хэдүүлээ түүгээр зорчих вэ. Эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа байна уу. Энэ талаар тодорхой мэдээлэл яагаад өгдөггүй вэ.

Эргээд харъя. Нийслэлийн замуудад амьсгаа өгөх үүднээс томоохон их, дээд сургуулиудыг хотоос гаргая, Багануурт төвлөрүүлье гэсэн, дараагийн ээлжид “хоолонд орогсод” нь болиулсан. Томоохон худалдааны төвүүдийг хотын зах руу шилжүүлье гэдэг, гэтэл хэзээ ч бүтдэггүй. Хотын төв хэсэгт замын эхний эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчуулна гэдэг, хэдхэн сар баримтлаад мартав. Нийслэлийн захиргааг хотын шинэ төв рүү нүүлгэе гээд бүхэл бүтэн цогцолбор байгуулсан, бэлэн болохын цагт Засаг дарга нь өөрөө “Бид нүүхгүй” гэлээ. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ. Дарга хэн байх нь хамаагүй, гагцхүү чин сэтгэлээс хүсэх л юм бол хотын замын түгжрэлийг арилгаж чадна.

Ийм том бүтээн байгуулалтын талаар чив чимээгүйгээр төлөвлөгөөнд “чимэг” зүйл заалт болгох төдий дурдаад л болоо юу. Нийтийн тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх нь үе үеийн Засаг дарга нарын мөрөөдөл гэлтэй. Энэ ажил хаана хаанаа ихэд ашигтай байдаг бололтой. Замын түгжрэлийг арилгахад хөрөнгө бус, хүсэл дутаж байна Нийтийн тээврийн хэрэгслийн паркийг 2009 оноос хойш шинэчлээгүй юм байна. Энэ онд 531, ирэх онд 121, 2023 онд 151, харин 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусах тул үйлчилгээнээс хасна. Тэгэхээр 2024 он хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 81 хувийг үйлчилгээнээс хасах тул паркийг үе шаттайгаар шинэчилж, байгальд ээлтэй 500-1000 автобус гадаадаас оруулж ирэн, автобусны зогсоол 290-ийг шинээр байгуулахаар төлөвлөжээ. Нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан бол солих нь зүйн хэрэг. Тэглээ гээд хэчнээн гоё унаа авчраад өнөөх замаараа явуулахад замын түгжрэл буурах уу. Нэг шинэ автобус зайгаа тавьж өгсөн хуучны оронд л явна гэсэн үг биз дээ. Дэлхийн томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлсэн, амжилтад ч хүрсэн төлөвлөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гэсэн “зүйл, заалт” байдаг бөгөөд хэрэгжүүлсэн нь ялгаатай.

Бүрэн судалгаанд үндэслэн боловсруулж, эрх мэдлийн бүхий л шатанд зөвшилцсөн, өөрөөр хэлбэл, биелүүлэх явцад ямар ч улстөрч, бизнес эрхлэгч саад болохооргүйгээр объектив болон субъектив талын хүчин зүйлийг тооцсон, хугацаатай төлөвлөгөө байдаг бөгөөд хэрэгжүүлж чадсан нь замын түгжрэлээс ангижирч ирсэн туршлагатай. АНУ-ын муж улс бүр өөр өөрийн гэсэн ийм ухаалаг төлөвлөгөөг ажил хэрэг болгосноор бүгд түгжрэл гээчийг мэдэхээ байгаад удаж буй юм билээ. Энэ тухай тус улсын аль ч хотод амьдардаг захын монгол хүн хэлнэ. Гагцхүү төлөвлөгөө системтэй, орц, гарц сайтай, ерөөсөө л амьд организм шиг холбоотой хэсгүүдийн уялдааг сайн хангасан байх ёстой юм билээ. Гэтэл одоогийн Засаг даргын тэргүүлэн батлуулж, жилийн 420 тэрбумын хөрөнгө “босгосон” түгжрэл арилгах төлөвлөгөөнд биелэхээр заалт ховорхон харагдаж буй тул үүнийг төсвөөс хөрөнгө татах “менежмент” маягаар боловсруулан зүтгүүлсэн юм биш биз гэж хэлэхээр байгаа юм. Өнгөрсөн оны тооллогоор нийслэлийн хүн ам 1 539 810, өрхийн тоо 411 420 байжээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын 17.5 мянган иргэн буй аж. Харин автомашины тоо 632 мянга. Зарим айл нэгээс олон тооны тэрэгтэй гэж бодоход нийслэлийн оршин суугчдын гуравны нэг орчим нь машинтай гэсэн үг.

Цаашид энэ үзүүлэлт буурахгүй, харин ч эсрэгээрээ өссөөр байх нь нэгэнт тодорхой болсон тул нийслэлийн зам ачааллаа улам л даахгүй болох ойрын ирээдүйн дүр зураг тодорсоор байна. Энэ удаа өмнө бичиж байснаа давтахад хүрэх нь. Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулж чадах, эсэх нь улстөрчдийн, эрхтэн дархтнуудын, бизнесийн бүлэглэлүүдийн сэтгэл, хүсэл дэх түгжрэлийг арилгах арга зам л харагддаг. Яавал дээр вэ гэсэн сэдвээр дунд сургуулийн хүүхдээр зохион бичлэг хийлгэсэн ч ингэж л хэлэх байх. Хэрхэх талаар их хотын иргэн бүр өөр өөрийн саналтай байдаг. Мэргэжлийн хүмүүс тэдний хэлдэг бүхнийг нийлүүлэн, “хольж хутгаад”, дундаас нь хэрэгтэйг нь дэгээдэж аван, дахин боловсруулах замаар замын түгжрэл бууруулах менежментийн ухааныг олж, төлөвлөгөө гаргасан ч болохоор. Улс төр, бизнесийн томоохон бүлэглэл, бүр мафи гэж хэлж ч болох эргүүлгэд орчихоогүй иргэд чөлөөтэй сэтгэдэг, хэн нэгний бус, нийтийн эрх ашгийн үүднээс ажил хэрэгт ханддаг билээ. Нийслэлийн үе үеийн удирдлага замын түгжрэлийг бууруулж чадаагүй. Төлөвлөдөг, эхлүүлдэг ч дунд нь ч оруулалгүй буугаад явдаг байсан. Зөвхөн замын түгжрэл ч бус, хот өсөн дэвжихтэй холбоотой бүхий л асуудалд хэн нэгний, аль нэг улс төрийн хүчний болон бизнесийн ашиг сонирхол, эрх ашгийн үүднээс хандахаа больсон цагт л замын байтугай бүхий л түгжрээ арилах болов уу.

Эргээд харъя. Нийслэлийн замуудад амьсгаа өгөх үүднээс томоохон их, дээд сургуулиудыг хотоос гаргая, Багануурт төвлөрүүлье гэсэн, дараагийн ээлжид “хоолонд орогсод” нь болиулсан. Томоохон худалдааны төвүүдийг хотын зах руу шилжүүлье гэдэг, гэтэл хэзээ ч бүтдэггүй. Хотын төв хэсэгт замын эхний эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчуулна гэдэг, хэдхэн сар баримтлаад мартав. Нийслэлийн захиргааг хотын шинэ төв рүү нүүлгэе гээд бүхэл бүтэн цогцолбор байгуулсан, бэлэн болохын цагт Засаг дарга нь өөрөө “Бид нүүхгүй” гэлээ. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ. Дарга хэн байх нь хамаагүй, гагцхүү чин сэтгэлээс хүсэх л юм бол хотын замын түгжрэлийг арилгаж чадна. Үгүй болбоос хэдэн тэрбумын хөрөнгө тасалж өгсөн ч нэмэргүй болов уу. Өнөөдрийн Засаг дарга ба түүний багийнхан төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж, замын түгжрэлийг хэзээ, хэдэн хувиар бууруулж чадахыг хамтдаа харъя. Уг нь өдгөө нийслэлд сургууль, цэцэрлэг хичээллээгүй, оюутнууд амарсан гээд замын ачаалал харьцангуй сийрэг болдог үе. Гэсэн ч хаа сайгүй түгжирсээр байна. Ачаалал багатай үедээ ийм болсон зам дээр ирэх намар нийтээрээ “тэг зогсох” дүр зураг харагдана. Тэгэхээр ажил хийх бол одоо л эхлэх цаг нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.