Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Ууганбаяр: Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс Pfizer вакцин хийлгэж болно

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг Pfizer вакциныг хийлгэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд халдварт авах тохиолдол нэмэгдэж байна. Иймд өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлж байгаа юм. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтой” гэв.

2
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.