Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ойрын хавьтлын иргэд PCR шинжилгээ өгч чадахгүй байна

Коронавирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэдийн ар гэрийнхэн, тухайн өвчтөнтэй шууд харилцсан хүмүүс PCR шинжилгээ өгөх эмнэлэг, цэг ховорджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн III хорооны оршин суугч Б.Тунгалаг “Манай дүүрэгт дөрвөн цэгт PCR авч буй гэсэн боловч бүгд маш их дараалалтай. Тиймээс бид төрийн албан хаагчдыг шинжилгээнд хамруулж буй цэгт очин, гуйж байж шинжилгээ өглөө. Тэгээд зургадугаар сарын 4-нд манай гэр бүлийн хүний хариу эерэг гарч, маргааш нь эмнэлэгт хэвтүүлсэн. Ар гэрийнхнийг нь өөрсдийгөө тусгаарла, дүүргийн Онцгой комиссоос Хариу арга хэмжээний баг ирж коронавирусийн шинжилгээ авна гэсэн боловч өнөөдөр болтол (өчигдөр) ирээгүй. Өрхийн эмнэлэгт очиж түргэвчилсэн шинжилгээ өг гэсэн. Хувийн томоохон эмнэлгүүдэд 98 000 төгрөгөөр PCR өгч болох ч дараалал ихтэй учраас цаг авч, 3-5 хоног хүлээж буй юм билээ” хэмээн ярив. Харин Баянгол дүүргийн XIX хорооны “Шар дэгд” өрхийн эмнэлгийнхэн “PCR шинжилгээ өгөх хүний тоо өссөн учраас дүүргийн хэмжээнд ачааллаа дийлэхгүй болж, иргэн бүрт хүрч үйлчилж чадахгүй байна. Иргэд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн, эсвэл гэр бүлийнхэн нь өвдсөн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ хандан түргэвчилсэн шинжилгээ өгч болно. Эрсдэлт бүлгийнхэн буюу суурь өвчтэй, өндөр настай, өвчин нь хүндрэх магадлалтай хүмүүсээс бусдыг гэрт нь тусгаарлан, эрүүл мэндийг дэмжих багц буюу эм, тан олгон, утсаар зөвлөгөө өгөх заавар бий” гэсэн юм.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.