Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн томоохон мах үйлдвэрлэгч “JBS” компани хакеруудад 11 сая доллар төлжээ

Цахим халдлагад өртсөн  АНУ-ын  мах үйлдвэрлэлийн хамгийн том компани  болох JBS компани  хакеруудад 11 сая доллар төлжээ. Энэ тухай Wall Street Journal  мэдээлэв. 

“JBS USA компани цахим халдлагын хариуд 11 сая долларын золиос төлсөн гэдгээ  баталж байна. Гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлөх хэцүү байлаа. Гэхдээ бид үйлчлүүлэгчдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс эл шийдвэрийг гаргалаа”   гэж  тус компанийн гүйцэтгэх захирал Андре Ногейра хэлжээ.

Хакерууд өнгөрсөн долоо хоногт  тус компанийн систем руу халдаж, вирус  тараан улмаар системийг хэвийн   ажиллагаанд оруулахын тулд мөнгө нэхсэн аж. Үүний улмаас  дэлхийн хамгийн томоохон  мах үйлдвэрлэгч JBS Food  олон улсын компани  АНУ, Австрали дахь үхрийн махны бүх үйлдвэрүүдээ түр хугацаагаар хаахад хүрчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.