Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Энтайваны гүүрний зүүн талд орших нүхэн гарц өчигдөр орсон борооны улмаас усанд автжээ

Хан-Уул дүүргийн нутагт орших Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц өчигдөр орсон борооны улмаас усанд автаж, зорчих хөдөлгөөн нь хязгаарлагдсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан болон Ус сувгийн удирдах газар, Геодез, барилга байгууламжийн газрынхан хамтран тогтоол усыг соруулахаар ажиллаж байна. Одоогоор Геодез, барилга байгууламжийн газрын 60 орчим ажилчин, 20 автомашин, техник хэрэгсэлтэйгээр усыг соруулахаар ажиллаж байна. Харин Ус сувгийн удирдах газрын 10 ажилчин, таван автомашин, техник хэрэгсэлтэйгээр усыг соруулж, 7-8 цагийн дотор хэвийн байдалд нь оруулна гэв.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.