Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амазон мөрний цутгалын усны түвшин 120 жилийн дээд үзүүлэлтэд хүрлээ

Амазон мөрний нэг цутгал Рио-Негро голын усны түвшин 1902 оноос хойших хамгийн дээд түвшинд буюу 29.98 метрт хүрчээ. Голын ус эргээсээ хальж, үер буусны улмаас Манауса мужийн 15 дүүргийн 24 мянган гэр бүл өртсөн байна. Голын ус эргээсээ хальсан сүүлийн 40 хоногт аврагчид есөн км гүүр, гарц сэргээн засжээ. Мөн өвчин дамжуулагч шавжтай тэмцэхийн тулд тогтоол ус зайлуулах ажил байнга явуулж байна. Үерт нэрвэгдсэн хүмүүст түр хугацаанд сууц түрээслэх мөнгө олгож буй гэнэ. Амазонас мужийн 62 хотын 58 нь үерт автсан бөгөөд гамшгийн бүсэд 455 мянган хүн байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.