Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол цэргүүд үүргээ амжилттай гүйцэтгэв


Афганистанд НАТО тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусжээ. Тодруулбал, Монголын зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Данийн алба хаагчдад өнгөрсөн сарын 27-нд хүлээлгэн өгч, төрийн далбааг буулгасан тухай манай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Тэгвэл цэрэг татах үйл явцынхаа 30-44 хувийг дуусгасан тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалаас мэдэгджээ. Энэ нь АНУ Афганистан дахь цэргийнхээ гуравны нэгийг татсан гэсэн үг юм. Пентагон цэргийн ачаагаа тээвэрлэхийн тулд “C-17” нисэх онгоцыг 300 орчим удаа нисгэсэн гэнэ. Мөн цэргийн 13 мянган ширхэг техник хэрэгслийг устгуулахаар БХЯ-ны материал, техникийн хангамжийн газарт шилжүүлжээ. АНУ-ын цэргийн зургаан объектыг Афганистаны БХЯ-нд хүлээлгэн өгсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Афганистан дахь ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдсэн юм. 2001 оны аравдугаар сард эхэлсэн цэргийн энэ ажиллагаа АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэнд тооцогдож байна. Ирэх есдүгээр сарын 11 гэхэд Афганистанаас АНУ-ын 3500, НАТО-гийн 7000 орчим цэрэг гарах ёстой.

Цэргийн ажиллагааны оргил үе болох 2010-2013 онд Афганистан дахь АНУ, түүний холбоотнуудын цэргийн тоо 150 мянга давж байжээ. Гадаадын цэргийн гол хүчийг 2014 онд татсан юм. Пентагоны мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсээр Афганистанд Америкийн 2500 цэрэг, офицер байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.