Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУТС-гийн захирал асан байгууллагадаа хохирол учруулсан уу

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргалын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн тушаалаар 2016 оны арваннэгдүгээр сард эл сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм байна. Ийнхүү нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллахдаа эрх мэдлээ урвуулж, Засгийн газрын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрийг зөрчиж, ШУТС-гийн захирлын тушаал гарган орон тооны бус зөвлөл гэх бүтэц бий болгосон аж. Улмаар тус зөвлөлд Б.Амарсайхан, С.Будням, Г.Дугаржав, Б.Батбуян, П.Пүрэвдаваа нарыг томилсон бол М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан ажиллуулахаар шийдвэрлэж, ажил, үүрэг гүйцэтгээгүй байхад нь багагүй хугацааны цалин олгосон хэрэгт дээрх эмэгтэйг холбогдуулсан гэнэ. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, төрсөн дүү Дамдины Амгалан-Энхийг Дамирангийн Амгалан-Энх нэрээр 2016 оны арванхоёрдугаар сард ШУТС-гийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, цалин олгосон хэрэгт ч буруутгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энхжаргалыг 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны наймдугаар сарыг дуусталх хугацаанд бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас ШУТС-д хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг нь хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт товлосон боловч шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзан шинээр авах болсон тул ирэх сарын 15-ныг хүртэл хурлыг хойшлуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ШУТС-гийн захирал асан байгууллагадаа хохирол учруулсан уу

  • Avatar Зөв says:

    Татварын мөнгө зүгээр л тоголдог бололтой.Улсын Хохирлыг нь төлүүлээрэй. Тэнсэн хэрэггүй шүү шүүгч нараа авилгал авбал одоо эвгүй болцон үе шүү. Үүнийг мөрдсөн байцаагч нарт талархъя. Та бүхнээр ард түмэн бид бахархья