Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Энхбат Тайландын “хааны хот”-д тансаг байр авчээ

Тайландын эртний хотуудын нэг Хуа Хинийг Сингапурын Сентоза, БНСУ-ын Чэжү арал шиг амралтын газар гэхэд болно. Энэ хот Тайландын булангийн баруун эрэг, Малакагийн хойгийн хойд хэсэгт байрладаг. Бангкокоос 220 км орчим зайд байдаг.

Хуа Хинийг Тайландын хааны амралтын хот гэдэг байна. Тодруулбал, Хуа Хин хотыг амралтын бүс болгох эхлэлийг 1920-иод онд Сиамын хаан болсон ханхүү Вачиравудх тавьжээ. Тэрбээр хааны зуны байрыг Тайландын ордон (Мригадаяван ордон) барьсан бөгөөд хааны бүх гэр бүл амрах дуртай байжээ. Далайн эрэг дэх үзэсгэлэнтэй, үзэж харах зүйл ихтэй. Тэр утгаараа Хуа Хин бол өнөөдөр хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай болсон. Бас Тайландын бүх амралтын газраас хамгийн үнэтэйд тооцогддог. Тиймээс гудамж талбайд цэвэр байдал, дэг журам сахиулдаг. Түүнчлэн цагдаа олонтой тул аюулгүй байдлын түвшин хамгийн өндөр байдаг. Хуа Хиний нутаг дэвсгэр дээр жуулчдад зориулсан 400 гаруй зочид буудал бий.

Тэгвэл Монгол Улсын иргэн, “Датаком”-ын Д.Энхбат тус хотод гадаадын чинээлэг хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн байр худалдаж авчээ. Энэ байр охиных нь нэр дээр байдаг байна.

“Датаком” ХХК-иас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 (арван дөрвөн мянга) ам.доллар, мөн өдөр 18 000 (арван найман мянга) ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 6-нд 8 700 (найман мянга долоон зуу) ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 (тавин мянга) ам.доллар, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 (арван таван мянга), 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 (арван таван мянга), нийт 120 700 (нэг зуун хорин мянга долоон зуу) ам.долларыг The residence Hua Hin 107/8. (Number-3108) Enkhbat утгаар Тайланд улс руу шилжүүлжээ.

Д.Энхбат энэ байрандаа гэр бүлийн хамт өвлийг өнгөрөөдөг гэдэг мэдээлэл бий.

Тэрбээр Үндэсний хөгжлийн дэд сайдын албан тушаалаас буугаад 1994 онд “Датаком” (2061759) ХХК-ийг байгуулсан. 2004-2008 онд “Форум” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа “Датаком”-ын охин компани “ОНЭТ” (2101408) ХХК-ийг байгуулсан. 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч байхдаа “Мэйжикнэт” (2591685) ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, дээрх компаниудын 19, 30.06 хувийг тус тус эзэмшиж байсан. Бас “Цэнхэр гүзээлзгэнэ” (5286638) ХХК-д хүүхдүүдийн хамт хувь эзэмшиж байсан.
2007-2012 онд Монголын ногоон намын дарга байхдаа “Датаком” (2061769) ХХК-ийнхаа 86.29 эзэмших болсон. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Оюун, Даш.Зоригт, Ё.Отгонбаяр, Ч.Хашчулуун, Ч.Ганхуяг, П.Цагаан, Д.Жаргалсайхан нартай “Монголын эдийн засгийн форум” (8028257) НҮТББ-ыг байгуулсан.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

10
Савж уналааСавж уналаа
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

38 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 thoughts on “Д.Энхбат Тайландын “хааны хот”-д тансаг байр авчээ

  • Avatar Зочин says:

    Нүгэлтэй луйварчин байна шүү . Залуучууд , монгол дуусах юм байна

  • Avatar Anonymous says:

    Өнөөдөр мн болиочээ. Ийм юм бичихээсээ. Насаараа бизнэс хийсэн хүнээс иймхэн л но илрүүлж чадаж байна ууу тээ. Нөгөө 2 нь байшин байтугай юмтай биз дээ. Танайх сайтыг овоо шудрага гэж бодсон чинь бусдаас дээрдэх юмгүй мөнгөний боол байжээ

  • Avatar иргэн says:

    худлаа инээсэн хүйтэн хүн санагддаг

  • Avatar Цовоо says:

    Монголын томоохон сонин нь ийм худал гүтгэлэг бичээд суух гэж. Хүрэлсүх гэх дарангуйлагч нь Ерөнхийлөгч болох гээд амиа тавьж байна да. Энхбатыг одоо л сонгохгүй бол дарангуйлагч улс болно до

  • Avatar зочин says:

    болж л байна ш дээ. Бизнес хийдэг хүн юу авах нь хэнд хамаа байна аа. Төрөөс төрсөн тэрбумтангаа л мөрд.

  • Avatar зочин says:

    Толгойгоо ажиллуулаад хөдөлмөрлөж чадвал сайхан амьдарч болохын жишээ байна. Харлуулах гэж их хичээх юмаа. Хайгаад хайгаад олсон хар мэдээ нь энэ үү хахахаха.

  • Avatar Anonymous says:

    Төрийн мөнгөөр байшин авжуу? гүй бол бизнесээ хийгээд юугаа авна уу хэнд хамаатай юм

  • Avatar Anonymous says:

    Өнөөдөр сонин хогийн шар мэдээгээр амьдардаг болоо юу? энэ тэгээд гэмт хэрэг үү? Улсаас огт мөнгө аваагүй бизнесээ хийгээд хаана юугаа авах нь нийгэмд хамаатай юу? Харин насаараа дарга хийгээд 1.4 тэрбумын хадгаламж хаанаасаа олж ирсэнг олж тогтоогооч !!!!

  • Avatar Anonymous says:

    Байшинтай байх эсэхэд нь биш орлогоо мэдүүлсэн үү? Сая нэр дэвшихэд нь жагсаалтад байсан эсэх нь л асуудал

  • Avatar Зочин says:

    Өчнөөн жил бизнес хийсэн хүн энэ зэргийн мөнгөтэй байвал баярлана биз дээ. Тэгэхэд их юм жон жон гээд л, огт бизнесгүй тэрбумтунгуудын талаар таг чиг.

  • Avatar Anonymous says:

    Монголын өдөр тутмын сонины нүүр царай илтэд худал мэдээлэл мушгин гуйвуулж бичнэ гэхээр бас л хэцүүяа?

  • Avatar Anonymous says:

    Монголын өдөр тутмын нэр хүндтэй сонин нь ингээд ийм өрөвдөлтэй мэдээ ч гэж хэлэхэд хэцүү юм бичээд сууж байх гэж. Бизнес эрхэлсэн мөнгөөрөө байшин авлаа. Тэгээд юу гэж. Ямар луйвар хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан байна уу 😂 Онигоо шиг сонин. Чадаж байгаа юманд арга байхгүй.

  • Avatar Anonymous says:

    biznes hiigeed mongo olloo, tuugeeree bair awlaa tegeed yu gej. Nowshnuud shig toswiin mongo hulgailaa yu.

  • Avatar ... says:

    business xiideggui baij terbumiin xadgalamjtai noxdvvdiig l ingej shalga , Enkhbat guai bol nasaaraa business xiisen hvn ene hemjeenii mongo bol baix ni asuudal bish , Unuuder.mn mini bolij vz , mongonii toloo xachin xachin yum bichih yumdaa

  • Avatar Anonymous says:

    Tanai Sonin arai ch dee…. Ingej Khurelsukh-d hudaldagdah gej dee…. Buur tanai soninii hamt olonii omnoos ichchihlee….. Odoo tanai Soningiin rate-reiting shuud unasaan…

  • Avatar Anonymous says:

    Зөв Засгаа сонгоод, тэр нь иргэдэд сайхан амьдрах боломж гаргадаг байхын төлөө үүргээ биелүүлэхэд л өөр хүсээд байх юм алга. Халамж хүлээж биш хөдөлмөрөөрөө хүссэн амьдралаа босгохын төлөө ажилламаар байна. Одоо байгаа нам ч дээ, сүүлийн 30 жилийн 22-т нь дангаараа эрх барьчихаад, одоо л яг хийе гэж хуцаад байхад итгэх хэрэггүй.

  • Avatar Anonymous says:

    Ашгүйдээ. Насаараа хувиараа бизнес хийсэн хүн баяжилгүй л яахав. Хөдөлмөрч хүнд баяглаг очиж байвал болоодоо. Хүүк шиг ямар төрөөс төрсөн тэрбумтан биш. Насаараа төрд ажилдчихаад 1.7 тэрбүмтай байна гэдэг байж боломгүй үйлдэл.

  • Avatar Anonymous says:

    Turuus tursun terbumtan bish huwiin biznes mungutei hun. Munguuruu yu awna uu uuriinh ni l dur ymdaa

  • Avatar Anonymous says:

    Avalgui yaadiin 20 jil business hiisen hun shuu dee. Jijig dund business erheldeg bi hurtel 120,000 gargad bair avchihana. Muulah yumaa olj yadaj yum

  • Avatar Хуа Хинд очиж амарч байсан иргэн байнаа says:

    Өдөр тутмын сонин ингэж гүтгэлэг бичихээ больчихооч. Би ч гэсэн тэнд нэг удаа очиж амарч үзсэн. Тэгж цагдаа хөлхдөг ч газар биш. Тайландын далайн эрэг дэх жирийн л нэг жижиг хот. Бангкогтой ойрхон тул жуулчид их очно, үнэ ханш бусад далайн эргийн амралтуудтай яг адил юм бналээ. Удаан хугацаагаар амрах хүмүүст зориулж далайн эрэг дагуух байрнуудаа хүмүүс түрээслэдэг. Тэр нь амралтын газраасаа хямд болдог тул хүмүүс урьдчилан захиалга өгч төлбөрөө шилжүүлж баталгаажуулна. Манай гэр бүлийнхэн ч гэсэн аялалд зориулж хуримтлуулсан мөнгөөрөө нэг өвөл Хуа Хинд очиж амарсан. Бид ч гэсэн хэрвээ улс төрч байсан бол байшин худалдаж авсан гэж хардагдах юм байналдаа ккккккккк

  • Avatar Зочин says:

    Хөөе ямар инээдтэй юм бичээд байна аа?? Хувьдаа бизнестэй хүн энэ зэргийн юм байлгүй яахав дээ энэ чинь. Датаком чинь жижиг компани биш шүү дээ үхэрнүүдээ. Өө хайгаад ч олохгүй та нар! Хувийн бизнесгүй хүн цаана чинь хэдэн тэрбумтай байна шүү дээ. Бод бод

  • Avatar Anonymous says:

    Насаараа өөрөө хөдөлмөрлөсөн хүн лаагаа иднэ үү? Луувангаа иднэ та нар шиг таван зоосны барлагуудад хамаатай юм уу??? 😂😂 Хөдөлмөрлөж чаддаг хүн гарц, гаргалгаа боломжийг нь заагаад өгье гэж байхад худлаа мэдээллээр харлуулж байвал мунхаг харанхуйн шинж дээ. 😢

  • Avatar Anonymous says:

    Насаараа өөрөө хөдөлмөрлөсөн хүн лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү? та нар шиг таван зоосны барлагуудад хамаатай юм уу??? 😂😂 Хөдөлмөрлөж чаддаг хүн гарц, гаргалгаа боломжийг нь заагаад өгье гэж байхад худлаа мэдээллээр харлуулж байвал мунхаг харанхуйн шинж дээ. 😢

  • Avatar Иргэн says:

    Сайхан харлууллаа МАНгийнхан. Ямар сү.батболд биш. Хүк сү-г хамгаалж яваашдээ

  • Avatar Anonymous says:

    Mongol ardiin namiin uvaigui luivarchin hurelsuh ta yaj ter olon terbum tugrugiin ezen bolson be? Man songuuli duhuud sandarch bna uu? Evii evii

  • Avatar Ner says:

    Улсын мөнгөөр биш өөрийнхөө мөнгөөр авсан гэдэг нь чухал. Мундаг байна. Амжилт

  • Avatar Ner says:

    Улсын мөнгөөр биш өөрийнхөө мөнгөөр авсан гэдэг нь чухал. Мундаг байна. Амжилт

  • Avatar D says:

    Ulsyn Menge bish eeriinxee company nxaa xerengeer laagaa awna uu, luuvangaa awna uu xend ch xamaagui. Xarin ulsyn mengeeer ter bumtan bolson ulsuudaas xariu awmaar bn.

  • Avatar Anonymous says:

    Ичмээр юм бэ? нэр ресортын зураг хусаад тавьчихсан ч байхшиг

  • Avatar Монголын Оркуудад says:

    Түгжрээндээ хэрэлдээд, Хогоо дуртай газраа шүлс нустайгаа хаяаад , Шээгээд Компюторын араас Хуцаад сууж бай. Удам судар чинь хардаг бол гомдох байх даа. Жоохон мөнгөнөөс болж худлаа Коммент бичээд. Өнөөдөр өлссөн ч Маргааш гэдэс цадна. Би Ирээдүйгээ сайхнаар өөрчилнө. Хурцалж байдагт баярлалаа.

  • Avatar Anonymous says:

    Охиныхоо нэр дээрх үл хадлөхийг мэдүүлэх үүрэггүй шүү ацнууд минь

  • Avatar Huts says:

    Uuru business tei hun ygd bolohgui gej
    Luivariin mungu bish shde huk shig
    Unuudur sonin arai2 buzar bugs doloogch

  • Avatar Anonymous says:

    120000 dollaryn Bair tansag hereglee bolj taarch Bn uu? Bi Ispani ulsad amidardag. 10 jiliin umnu 3 untlagyn uruutei Bair avsan. Anhny bairand uls ni 10%iin tuslaltsaa vzvvldeg wm bilee. Tegtlee geed bairny vne 170000 euro. Tansag wm wu ch bhgvi 80m2 garajtai Bair. End bi barilgachin hiideg. Ehner emnelegt tseverlegch.

  • Avatar Anonymous says:

    120000 dollaryn Bair tansag hereglee bolj taarch Bn uu? Bi Ispani ulsad amidardag. 10 jiliin umnu 3 untlagyn uruutei Bair avsan. Anhny bairand uls ni 10%iin tuslaltsaa vzvvldeg wm bilee. Tegtlee geed bairny vne 170000 euro. Tansag wm wu ch bhgvi 80m2 garajtai Bair. End bi barilgachin hiideg. Ehner emnelegt tseverlegch.Iim wm bichih iin orond bvh mongolchuud maani iim bair avah chadaltai boloosoi gej eruumuur

  • Avatar is zithromax good for uti says:

    Wow, awesome blog layout! How long have you been blogging for?
    you made blogging look easy. The overall look of your web site is fantastic, let alone the content! http://herreramedical.org/azithromycin

  • Avatar hydroxychloroquine for coronavirus prophylaxis says:

    Greetings! Very useful advice in this particular article!
    It is the little changes that produce the largest changes.
    Thanks for sharing! https://hydroxychloroquinee.com/