Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайдаараа “эргүүлж”, УИХ-ын гишүүнээр хамгаалуулдаг Дорнодын станцын дарга Г.Отгонбаатарт хариуцлага тооцож чадах уу

Дорнод бүсийн эрчим хүчний систем (ДБЭХС) ТӨХК-ийн удирдлагыг хууль хяналтын байгууллага шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. ДБЭХС буюу Дорнодын станцын инженер ажилчдаас аман болон бичгэн хэлбэрээр удирдлагадаа холбогдуулан гомдол гаргаж, удаа дараа шавдуулсан нь шалгах үндэслэл болсон бололтой. Тодорхой хэлбэл, 2017-2020 оны худалдан авалт, олон нийтийн сүлжээнд цацагдсан хууль бус гэх үйлдлүүдийг нь нэгбүрчлэн шалгах юм гэнэ. ДБЭХС буюу Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын нэр хүнд инженер, ажилчдынхаа дунд яагаад “үнэгүйдэж”,  хардуулах ямар үйлдэл гаргасныг судалж үзэв. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Түүний 2019 онд хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болох үйлдлийг тус станцын ажилтнууд илчлэв. Тодорхой хэлбэл, 2019 онд Дорнодын станцын дулааны III магистраль шугамд оруулга хийж, шинээр дулаалж, будахаар болжээ. Үүний дагуу гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулсан аж. Тус үнэлгээний хорооны даргаар өмнө нь хамтарч компани байгуулж байсан, өдгөө тус станцын Дулааны шугам сүлжээ цехийн даргын албыг хашиж буй өөрийн найз Г.Нямдавааг томилсон байдаг. Дорнодын станцын ажилтнуудын дургүйцэж, буруушаасан нь дараах шалтгаантай. Г.Нямдаваа, Г.Отгонбаатар нар өөр нэг найзынхаа хамт “Дорсүхэ” компанийг 2009 онд үүсгэн байгуулсан гэнэ. Г.Отгонбаатар 2016 оноос тус станцыг удирдах болсноор өөрийн эзэмшдэг 40 хувиа найз Г.Нямдаваад шилжүүлсэн гэх. Одоо “Дорсүхэ”, станц, тендер гурав ямар холбоотойг тайлбарлая.

Г.Нямдаваа ахлагчтай Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос “МЭЗ” компанийг ялагчаар тодруулжээ. Угаас Дорнодын станцаас зарладаг  их үнийн дүнтэй тендерт тус компани  байнга ялалт байгуулдаг дархан эрхтэйг нутаг орныхон нь ярьж буй. Үндэсний аудитын газрын шалгалтаар ч тус компанийн тендерт оролцсон бичиг баримтыг шалгаад зөрчил илрүүлсэн.

 “МЭЗ” компанийнхан Дулааны III магистраль шугамд оруулга оруулж солих, шинээр дулаалга хийж будах ажлыг 299 509 162 төгрөгөөр хийх гэрээ байгуулсан аж. Ингэхдээ дээрх ажлыг “Дорсүхэ” компанийн ажилтнуудаар хийлгэхээр гэрээ байгуулсан байна. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 10-нд “МЭЗ” компанийг төлөөлж, ҮА-ийн дарга Э.Жанчив, “Дорсүхэ” компанийг төлөөлж, захирал Г.Нямдаваа нар 50 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг үзэглэжээ. Хамгийн хачирхалтай нь, “Дорсүхэ” компанийнхан өөрсдөө уг ажлаа гүйцэтгээгүй гэнэ.  Дорнодын станцын ажилтнуудтай түр гэрээ байгуулж, дулааны III магистраль шугамд оруулга оруулж солих, шинээр дулаалга хийж будах ажлыг гүйцэтгүүлсэн байна. Түүгээр ч барахгүй Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын эхнэрийн дүү уг ажлыг гүйцэтгэгчдийн нэг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, угаас төсвөөс цалинждаг станцын ажилчдаар улсын ажил хийлгээд өөрсдөө дундаас нь 50 сая төгрөг авсан байх магадлалтай аж. Дээрх засварын ажлыг станцын ажилтнуудаар өөрсдөөр нь хийлгэх юм бол анхнаасаа “Дорсүхэ” компанитай гэрээ байгуулах шаардлагагүй байжээ гэсэн үг. Ямартай ч өөрийн компанийн нэрээр станцын ажилтнуудаар гүйцэтгүүлсэн ажлаа Г.Нямдаваа захирал онцсайн үнэлгээ өгч хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, тус станцын Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга Г.Нямдаваа тендерт ялагч компанитай хувийн байгууллагаа төлөөлөн гэрээ хийж, илт ашиг сонирхлыг зөрчил гаргасныг эсэргүүцэх хүн захаасаа аваад байгаа юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн хэмээн үзэж байна.

“Дорсүхэ” компанийнхан тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй гэнэ. Зөвхөн цахилгаан, эрчим хүчтэй холбоотой засвар үйлчилгээний тендерт л оролцдог бөгөөд байнга шахам ялалт байгуулдгийг эх сурвалж онцолсон. Мөн ДБЭХС-ийн төлөөлөл эрчим хүчтэй холбоотой тендерт ялсан байгууллагад ажил эхлэх зөвшөөрөл өгч, гүйцэтгэсэн хойно нь хүлээж авах ажлын хэсэгт оролцдог аж. Тиймээс бусад жижиг компани тендер оролцож, ялсан ч үйл ажиллагаа эхлүүлэх болон ажлаа хүлээлгэж өгөхдөө ДБЭХС-ийн удирдлагыг царайчилж, шалгуурыг нь давах болдог гэнэ. Ер нь ДБЭХС-ийн шалгуурыг давах хэцүү тул Г.Отгонбаатарын оролцоотой байгуулсан “Дорсүхэ” компанийнхан 2017 оноос хойших тендерүүдийг хамж иржээ. Хаана байрладаг, хэчнээн ажилчинтай нь тодорхойгүй эл компанийнхан ийнхүү дулааны шугам, эрчим хүчтэй холбоотой тендерт байнгын давуу эрх эдэлж ирсэн гэх юм билээ.    

Дорнодын станцын гүйцэтгэх захирал Г.Отгонбаатартай холбоотой дээрх мэт хууль бус үйлдэл их сонсогддог. Түүний ард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бий гэлцдэг. Хамаарал бүхий этгээд нь ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авахад нөлөөлсөн гэгддэг Х.Болорчулуун нь Г.Отгонбаатарын худ юм.

Улмаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ч түүнийг толгойг илж өөгшүүлдэг сурагтай. Мөн тэрбээр тавдугаар сарын 16-ны ням гараг буюу амралтын өдөр Дорнодод очиж станцын үйл ажиллагаатай танилцаж, дараа нь Г.Отгонбаатар захиралтай ганцаарчилж уулзсаныг ажилчид нь баталдаг. Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас ямар ажлаар Дорнодод очсоныг тодруулахад үгүйсгэж, сайд хотоос гараагүй хэмээн барим тавим мэдээлсэн. Харин хоёр хоногийн дараа ДБЭХС-ийн цахим хуудсанд Н.Тавинбэх сайд Дорнодод очсон талаарх мэдээллийг байршуулж, ажлыг нь магтаж сайшаасан талаар дурдсан байв. Өдгөө ч Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дорнод аймагт ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ салбарынхаа асуудалд санаа зовох бус, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж ажиллаж байгаа аж.

Үргэлжлэл бий. 

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Сайдаараа “эргүүлж”, УИХ-ын гишүүнээр хамгаалуулдаг Дорнодын станцын дарга Г.Отгонбаатарт хариуцлага тооцож чадах уу

  • Avatar Anonymous says:

    Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэх мэт айлган худлаа мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т үүрэлсэн МАН-н нохойнууд өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө аав ээж ах эгч дүү хамаатан бүх хүмүүсдээ хэлж уриалаарай.

  • Avatar Aрдийн намын хурган дарга says:

    энэ хүнийг шалгаж байгаа байлгүй дээ. Aрай ч дээ. хэлэх үг олдохгүй юм

  • Avatar Vanessa says:

    Right now it sounds like Movable Type is the best blogging platform out there right now.

    (from what I’ve read) Is that what you are using on your blog?