Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН, МАХН нэгдсэн шийдвэрийг Дээд шүүх албажууллаа

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Ардын намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцээд тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзлээ. Улмаар хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасаж шийдвэрлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.