Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санал тоолох машины программыг шинэчилж, МАН-ынхан хууль бусаар төрийн эрхийг авсан гэв

Сонгуулийн санал тоолох машины программыг шинэчилж, МАН-ынхан төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн иргэн Г.Ган-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Би 2017 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Үүнээс гадна өмнөх хэд хэдэн сонгуулийн үеэр сурталчилгааны ажил хийдэг байв. Тухайн үед сонгууль болон санал хураалтын машинтай холбоотой олон хүнтэй уулзаж, тэдний хуйвалдааныг мэддэг болсон. Би өнгөрсөн хугацаанд буюу 2020 оноос тагнуулын болон цагдаагийн байгууллагад “Төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон” хэмээх гэмт хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан. Эл гэмт хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлагууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, сонгуулийн дүн тоолох хар машины сүлжээний инженерүүдийг мөн шалгасан. Гэвч тухайн хэрэгт хохирогч байхгүй хэмээн нийслэлийн Прокурорын газраас хаасан байна лээ. Уг нь эл хэргийн хохирогч нь 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болон нийт ард иргэд юм. Манай улс 2012 онд сонгуулийн санал хураалтыг тоолох машиныг Канадаас худалдан авсан бөгөөд тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос үндсэн программыг нь ашиглах боломжгүй болсон учраас Сонгуулийн ерөнхий хорооныхон Мөнхбат болон Мөөгий гэх инженерээр санал тоолох машины шинэ программыг бичүүлсэн. Эл программ нь хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой, алдаатай ажил хэрэг болсон юм. Тухайн хоёр инженер МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шууд удирдлага дор ажилладаг. Хэрэв сонгуульд ялахыг хүсвэл Д.Амарбаясгаланд мөнгө өгөх шаардлагатай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хоёр инженерт 175 тэрбум төгрөг өгсөн болохыг нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Алтаншагай баталж байсан. Мөн энэ хэрэгтэй нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар холбоотой. Өнгөрсөн хугацаанд Д.Сумъяабазар надад 200 сая төгрөг өгөхийг амлаж, Амарбаясгалангын эсрэг ажил өрнүүлэхийг санал болгож байсан. Би иргэн хүнийхээ хувьд сонгуулийг шударга болоосой гэсэндээ энэ хэргийг нотлох баримтын хамт дэлгэж байна” гэв.

9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
Савж уналааСавж уналаа
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 thoughts on “Санал тоолох машины программыг шинэчилж, МАН-ынхан хууль бусаар төрийн эрхийг авсан гэв

  • Avatar Баатар says:

    Ардчилсан намынхан одоо боль эр хүн шиг эр хүн бай. Наад үлгэрээ боль

  • Avatar Сүхээ says:

    Сайхан үлгэр ярих юмаа

  • Avatar Иргэн says:

    Залуу минь одоо болноо. Худлаа ярих хуультай шүү.

  • Avatar Зочин says:

    Сонгууль өгөхгүй …. бүгд допинтой бөх шиг , эрх мэдлийн төлөө улс монголыг ялзаруулж байна дөө . 8000 мянган шинжэлгээ өгөхд 537 вирус шинээр гарч байхад 8 нас барж байна

  • Avatar Иргэн says:

    Ардчилсан намийн муу бөөснүүд ялагдаж чаддаггүй муу луйварчид сонгууль болгоноор ялагдчихаад дандаа худал мэдээлэл хийж түүгээрээ хууль бус луйвар хийнэ муу ацнууд гөлөгнүүд арчаагүй бааснууд

  • Avatar zvch says:

    Bvx barimtuudaa il tod gargaad tawichix man xuuli bus toriin erxend garsan bna Battulga Onts baidal zarlaj bvgdiigni bariwchil

  • Avatar Ган Уяа says:

    Гар тооллого хийхэд дүн нь огт зөрдөггүй.

  • Avatar Зочин says:

    Даанч Амарбаясгалан та мөнгөгүй учир дэвшүүлэхгүй гэсэн ухаантай юм ярьж байсан . Ийм учиртай байж

  • Avatar Ман.н бөгс долоогч бна says:

    Тэгсийн тэгээд яахын та нар арчаагүй тэжээвэр малнууд минь та нар яаж ч чадахгүй шүү бидний ард хужаа байгаа үхэрнүүд ээ манай намыг дэмждэг малнуудаа та нар боль зүгээр л малнууд шүү эргүү сданууд хужаад дагаар орох гэж байгаагаа мэдэхгүй манайхыг дэмжээд гүйгээд байды эргүү2

  • Avatar Иргэн says:

    Сонгуулийн хороонд олон удаа ажилласан. Гар тооллогоор намуудын ажиглагчдыг байлцуулан шалгахад огт зөрдөггүй. Наад гүтгэлгээ зогсоо. Хууль шүүхийнхэн наад захиалгын гүтгэгчээ шалгаж хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. АН – ын зохион байгуулж бгаа сонгууль үймүүлэх гэсэн явуулга бна

  • Avatar Anonymous says:

    Баттулга одоо юу хийгээд бгаа юм бэ ард түмэн ийм олон хулгайч луйварчид сонгоогүй мэдээжийн луйвар нь одоо бүр хөдлөхгүй гэрчтэй боллоо .Цэрэг армиа хөдөлгөж наад МАНгасуудаа бариач ээ.

  • Avatar бид says:

    Үнэн УИХ д гарсан улсуудаа хараач Эх орноо бод өөр бид нарт юу хэрэгтэй юм бэ Нам нэрийн дор цугласан цадаж хандаггүй хэдэн гахай нарт үйлчилэхээ болилдоо

  • Avatar иргэн says:

    Юун ерөнхийлөгч онц байдал тогтоож, хариуцлага тооцох вэ? Нүрзэд, Пүрэвдаваа гээд женкогийн хүмүүс оролцоод ирэхээр Баттулга Хүк хоёр нийлж удирдсан Амарбаясгалан зохион байгуулсан юм байна шүү дээ.

  • Avatar Тулга says:

    Хар машинаа янзлаад тааруулчаад яагаад сонгууль өгүүлэхгээдбнаа сонгууль өгөхөө болидоо

  • Avatar Anonymous says:

    Ene odoo trumpiikhan shig shuukhduulekh ni l dee kkkk

  • Avatar Чочин says:

    Иймэл учираас л МАН ялалт байгуулаад баыгаа юм бна ш дээ энэ хүнийг буруутгаж буй трооллууд ман бөгс долоогч новшнууд

  • Avatar Anonymous says:

    Нүдний булайнуудаа одоо ичиж амидраа..сда вэ…

  • Avatar Уншигч says:

    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд гэдэг үг байдаг юм залуу минь.гараар тоолоод баталгаажуулж байгаа шүү.чи зүгээр авсан мөнгөө идээд мөрөөрөө явж үз.

  • Avatar Шударга иргэн says:

    Энэ залуу ТЕГ-аар 6 сар шалгуулаад өөрт нь буруугүйг нотлоод хохирогчгүй хэрэг гээд хаасныг л дахин сэргээж өөрт байсан баримтуудаа дэлгэж байна гэж ойлгож байгаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулийг хууль бусаар луйвардсан нь илчлэгдэж МАН зохион байгуулагч нь, мөн ерөнхийлөгчийн зөвлөхүүд оролцсон тул хамтрагчаар ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээдүүд нь энэ хууль бус сонгуульд оролцсон гэдгийг нь баримтаар нотлож байгаа нь иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж бодож байна. Энэ төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн хохирогчид нь Монголын ард түмэн шүү!!! Сөрөг коммент бичсэн хүмүүс бүгд энэ хэрэгт их багаар холбогдсон гар хөлүүд нь байгаа юм байна
    Шударга залууд амжилт хүсье.

  • Avatar Anonymous says:

    Ylviisen harbaas myy hyn baina. Hydlaa yarihaa boli! Ard tymen chamaas yhaantai.

  • Avatar zochin says:

    sanal neg bn yalt ch ugui har mashinaar luiwardsan shu jishee ni arhangaid munhbat yagaad ch garahgui bsn har mashinaar luiwardsan

  • Avatar Anonymous says:

    ЗҮГЭЭР ГАРААР ТООЛЧИХвол БОЛОО ЮМ БИШҮҮ.

  • Avatar Anonymous says:

    Урьд гараар тоолоод болоод л байсан бушуу туулай боривондоо баастай гэдэг дээ.

  • Avatar зочин says:

    Нээрээ бас бодож үзэх л асуудал шүү. Дэлгэцэн дээрх тоонууд таслалтай гараад байсан. Хэсэг шуугиад чимээгүй болцгоосон. Яасан бэ нээрээ🙄🙄🙄

  • Avatar Зочин энхээ says:

    Луйвар болсонг ард түмэн бүгд мэдэж байгаа хүмүүс манд өгөөгүй гээд байхад гараад ирлээ гэж гайхаж байсан шүү дээ энэ хар машинаар дахин санал бүү өг хэрэв энэ хар машин сонгуулийн байранд байвал санал өгсөний хэрэггүй тэд дахин луйвардана