Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг явуулна гэв

Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ойрын хугацаанд буюу 2021-2022 онд 98 километр явган хүний, 149 км дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа. Дунд хугацаанд хотын төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр уулзалт хийсэн. Мөн автомашины даатгал, хураамжийг бүсчилсэн байдлаар тогтоохоор судалж байна. Дагуул хотууд болон Богдхан төмөр замыг байгуулах ажил судалгааны түвшинд явагдсан” гэв. Мөн “Багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлын хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэгний байгууламж, бүтцийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ярьж байна. Монгол Улсын хэмжээнд босоо болон хэвтээ тэнхлэгт олон улсын шаардлагад нийцсэн хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломж бий.

Тодруулбал, газар доогуур 6.9 км, газар дээрээ буюу Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих тооцоог хийнэ. Босоо тэнхлэгийг Буянт Ухаа-7 буудал чиглэлд явуулахаар тооцсон.

LRT галт тэргийг нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хөнгөн галт тэргийг нэвтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломж бий. Зураг төслийн ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна” гэв.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ХарамсалтайХарамсалтай
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 thoughts on “Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг явуулна гэв

  • Avatar Дорж says:

    Нийслэлийн захиргааг Яармагруу нүүлгэх нь түгжирлийг зохих хэмээгээр бууруулна!!!

  • Avatar Дорж says:

    Нийслэлийн захиргааг Яармагруу нүүлгэх нь түгжирлийг зохих хэмээгээр бууруулна!!!

  • Avatar Мөнхөө says:

    Галт тэрэгний зам улам түгжрэл үүсгэнэ боловсролтой хотын даргаа

  • Avatar Мөнхөө says:

    Хотын захиргаагаа яармаг руу нүүлгэж хотын төвийн түгжрэлийг бууруул. Хотын захиргааны нүүх асуудал таны өрөөний асуудал билээ боловсролтой Хотын даргаа юмыг томоор мэргэжлийн төвшинд хараа.

  • Avatar Зочин says:

    Зөв шүү, дэмжиж бн

  • Avatar Инженер says:

    Аль улсын цахилгаан соронзон галт тэрэгний технологи оруулж ирэх вэ? Цахилгаан соронзон галт тэрэг -40 градусын хүйтэнд зохистой эсэхийг сайн судлаарай

  • Avatar Зочин says:

    Метроноос арай хямд тусаж байгаа бол болж л байна.Хүмүүсийг машинаасаа татгалзаж метрогоор явдаг болгох урамшууллыг хийж өгөх хэрэгтэй.Төв замаар машинтай яввал татвар нэмэгдүүлэх хэрэгтэй.Бензины шүүлтүүртэй ориг бензинтэй жолоочийн зөочилгүй машиныг төв замаар явуул.Хуучин машиныг шахах арга хэмжээ авах хэрэгтэы

  • Avatar zochin says:

    ene darga nar tur zasagaas mungu yaaj ideh be gej udur shunugui bodoj baihaar ard tumeniihee tuluu shiidver gargaach dee

  • Avatar Anonymous says:

    Bas hoinoos uragshaa chigleliinh bas heregtei

  • Avatar рэйлбус юү болсныг мэдэхгүй л дээ. бөх хүн мэдээд ч яах юм says:

    рэйлбус байсан. мэдээгүй өнгөрсөн үү. ай хөөрхий. дахин дахин хийх ямар ч хэрэгтэй юм. сэрээчээ. ой санамжгүй яаж юм хийх юм бээ. гүүр засаж чадахгүй юм чинь хэрэггүй дээ.

  • Avatar Anonymous says:

    зөвшөөрөлгүй бүхнийг ховхолж хая. ядаж эвдэж хэмхэлж чадна биз дээ.

  • Avatar Anonymous says:

    сб дүүрэг. ма энд эвдээд хаяснаа засаад тэгшлээд өгнө үү. сайхан цэвэрхэн байсныг сэндийчээд овоолчихсон. хотын төв. жуулчин явахад төвөгтэй хэцүү заваан. ичмээр. байшингийн хананд заваарсныг ядаж хусаад цэвэрлээд. доор нь газар дүүргээд хавтанцраар тэгшлээд.

  • Avatar Anonymous says:

    түгжрэлийг бууруулж байна… гүүр мүүр барьж янз бүрийн арга хэмжээ авч байна гэхээр улам их машин авч унацгаадаг гэсэн шүү. автусаа үнэгүй хангамжтай байлгавал дээр гэсэн шдээ. яагаад ийм юм бээ.

  • Avatar Anonymous says:

    балиар түцнүүдээ зайлуулаачээ. зайрмагны түц гээд нэмж барьж заваараад. овоолсон шороо нураасан нуранги дээр тэр чигээр нь хогон дээр барьчих юм.

  • Avatar Зочин says:

    2 давхар автобус хаачсан,агаарын тээвэр(талбайгаас богд уул хүрэх) хаачсан вэ?

  • Avatar Anonymous says:

    Багтаамж ихтэй тээвэр явуулна гэхээр автозамаа өргөтгөхөөр лрт-д суух хүн олдохгүй болж түгжрэл ихэснэ

  • Avatar how to buy stromectol says:

    Hi there to every single one, it’s genuinely a nice for me to visit this
    web page, it contains useful Information. http://herreramedical.org/ivermectin