Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Сүндэръяа “Sunee’s Ballet” цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйлаа

Монгол дахь “Me too” хөдөлгөөнийг эхлүүлсэн, балетын багш Б.Сүндэръяа “Sunee’s Ballet” цахим хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал гуйжээ. Түүний бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр “Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Монголд дутагдаж байгаа зүйлсүүдийн нэг бол яах аргагүй хариуцлагын тогтолцоо. Элдэв хэл аманд орж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсэж ёс зүйн хариуцлага үүрч байна. Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл болох Sunee’s Ballet бүр мөсөн орхиж урлагийн салбараа цэг тавьлаа. Бусад хүний хувьд нэг ажил бизнес төдий ч миний хувьд маш том үнэт зүйл байсан юм. Дахиж багшлахгүй.Бизнесээ орхиж байна. Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтолоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна. Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэр ч туршлага суулаа. Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо. Эзэмшсэн мэргэжилээрээ өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ААН бизнес болтол нь босгож найрсаг үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх гэж хичээн багагүй амжилт энэ салбартаа гаргасан байхаа…Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно. Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна. Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье.

– Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын жүжигчин Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Б.Жамъяандавга багш.

– УДБЭТ-ын ерөнхий балетмейстр асан, – Их эзэн хааны театрын захирал УДБЭТ ерөнхий балетмейстр асан Д.Дашлхагва багш.

– Ангийг маань удирдан төгсгөж өгсөн УДБЭТ ерөнхий балетмейстер асан Б.Жаргал багшдаа.- СУИС-ын урлагийн ангийн танхимын эрхлэгч агсан Алтанцэцэг багшдаа.

– Сонгодог ангийн маань багш Д.Алтантуяа.

– УДБЭТ-ын туслах балетмейстр О.Ганбаатар

– Хүндэт профессор Д.Нанжид агсан- Ахлах багш Г.Онон

– Ахлах багш М.Мөнгөнцэцэг болон бүхий л багш нартаа маш их талархаж мэхийн ёсолж уучлал гуйж байна. Бизнесыг маань авсан хүнд ажлын өндөр амжилт хүсье.Үнэ төлбөргүй сурч байгаа хүүхдүүдийг маань үргэлжлүүлээд сургаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Боломжтой бол хүүхэд бүр багаасаа балетын урлагаар хичээллээсэй. Зөвхөн гоо зүйн талаасаа гэхээсээ илүү хүмүүжлийн төгс суурийг балетын урлаг хүүхдэд суулгаж өгдөг шүү. 8 жилийн хугацаанд хүүхдүүд яаж нүдэн дээр өөрчлөгдөж байгааг мэдэрсэн хүний туршлагаар балет хүүхэд гэлтгүй хүн бүрд маш хэрэгтэй. Бүгдэд талархлаа. Бас уучлаарай” гэж бичжээ.

10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Савж уналааСавж уналаа
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 thoughts on “Б.Сүндэръяа “Sunee’s Ballet” цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйлаа

  • Avatar Ж. Лхагвасүрэн says:

    Армонголын төрийн албыг нь. Хазара монголчуудаар солихгүй бол. Армонголчуудын 31 жил үргэлжлэн явсан бурангуй нийгэм нь зэрлэгшиж байна.Бид амар амгалан тайван нөхцөлд амьдрах ёстой. Дүр эсгэгч хуурамч зан чанар нь. Хүн бүрд нэг бүрчлэн байна. Иймд. Шударга үнэн хоёр нь хэзээч бий болохгүй тогтож өгөхгүй юм. Ийм зан авир муу араншинтай хөгшин залуугүй хүмүүс нь дийлэнх болчихсон. Итгэх итгэлгүй хүн нэгч үгүй юм. Энэ хүүхэн тэр багшаа хий. Нэгэнт босгосон амьдралаа зүгээр хүнд өгөх шаардлагагүй залуу хүн барьсан зүйлээ орхиж болохгүй шүү гэж зөвлөж байна. Харин элдэв янз бүрийн үйл ажилгаанд бүү оролц. Тэр чинь чамд гай болов. Сэтгэл гутрах амархан бүсгүй хүнд. Үүнийг давах сэтгэл чинь багшлах эрхээ 8 жил хийчихээд хаяж болохгүй. Тулгатай түшигтэй хүн хажууд чинь байсан бол. Амархан урам өгөөд залаад өгөх байсан юм. Тэр Байгалиа гээд бүсгүй харамсалтай нас барлаа. Зөв мөрөөрөө яваа гэм хоргүй нь мөнх бусыг үзэх юм. Эцэст нь 8 жил хийсэн балетийн багшаа бүү орхи чиний сонирхол ажил юм чинь гэж хэлийдээ @2021.5.17

  • Avatar зочин says:

    та нар шиг юмнууд яаж хорвоогийн тоос хөдөлгөөд явдаг байнаа ингэх байсан бол юугаа хийж сенсаци болгож байдаг юм олны анхаарал татах тийм сайхан зүйл биш даамаа ялангуяа монголд

  • Avatar irgen says:

    notloh barimt dutagdaj dee

  • Avatar Anonymous says:

    Овоо мөнгө авчдээ…өөр том бизнес хийх мөнгөтэй болчиждээ янз нь…

  • Avatar Zochin says:

    Ene olon yum hiisen sain uils hiisen gedeg n shal hudalaa shu. Mungunii setguulcheer bichuuleed . Deer ued surguulia haysan mergejiliin ch bish bh shuu dandaa zali meh…

  • Avatar Anonymous says:

    Ямар новшийн хүүхэн бэ чи? Биднээс биш тэр Анандбазар гишүүнээс уучлалт гуйгаачээ.Эсвэл ингэж нэр төрийг нь гутааж шантаажилж байгаад дараагийнхаа бизнес хийх хангалттай мөнгө авчихсан юмуу? Нэр хугарахаар яс хугар гэдэг.Төрийн түшээ хүний нэрийг эргэж сэргэхгүй болтол хугалсандаа чи.Нүгэл чинь нүдээрээ гардаг л юм шүү.Би тэр хүнийг танихгүй.Гэхдээ л өмөөрмөөр санагдаж байна.

  • Avatar Иргэн says:

    Ж.Лхагвасүрэн гуай төрсөн ах, эгч шиг бүлээн дулаан, ухаантай сайхан коммент бичсэн байна. Өөрийн маш ойр дотны хүний хэлэх үгийг хэлсэн байна. Сүнээ үүнийг дахин дахин уншиж олон талаас нь олон дахин бодох хэрэгтэй!
    Алдаагүй, алддаггүй хүн гэж хаана ч байхгүй шүү дээ. Гол нь түүнийгээ давтахгүй байх нь л чухал шүү дээ.

  • Avatar зочин says:

    хийж байсан ажил чинь энэ хэрүүлд огт хамаагүй, учрыг ойлгодог хүүхдийн эцэг, эх, сурагч нар чинь хамтраад ажиллаад явна. Харин ийм явдалд дахин өртөхгүйн тулд өмнөхөөсөө илүү болгоомжтой л байхад болно. Амьдрал баян, цаг хугацаа бүхнийг илчилж харуулах тул зоригтой л байх хэрэгтэй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Санаа зөв бол заяа сайн ч гэдэг.

  • Avatar ДҮҮД Б СҮНДЭРЬЯА -Д says:

    ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮН ХҮМҮҮЖИХ ХЭРЭГТЭЙ .ТӨРҮҮЛСӨН ЭЦЭГ ЭХИЙН НЭРИЙГ ИНГЭЖ ГУТААЖ БОЛОХГҮЙ НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭДЭГ АРДЫН САЙХАН СУРГААЛ БАЙНА ҮҮНИЙГ ХИЧЭЭЖ ЯВААРАЙ..УЛС ТӨРЧИД БОЛ ХАМГИЙН БОХИР ЖОРЛОНГООС ИЛҮҮ ҮНЭРТЭЙ ЗАМ МӨРТЭЙ ХҮМҮҮС ЮМ.БҮҮ МАРТ

  • Avatar Anonymous says:

    Uls tur ruu orj bnaa bur tomrood

  • Avatar Зочин says:

    Ийм ёс суртахуунгүй заваан хүүхнээр охидууддаа хичээл заалгаж байсан эцэг эхчүүд ,тэр охид хүүхдүүд хөөрхий еэ!!!Өнгөн дээрээ цэвэр цэмцгэр царайлчихаад, цаагуураа хичнээн заваан амьдралтай байсан багш вэ???Баахан улс төрчдийн өдөр дамжин хонож өнжиж явж ирээд хүүхдүүдэд юугаа ч заахав дээ!!!

  • Avatar Anonymous says:

    Балет төгс хүмүүжил олгодог бсан бол багш өөрөө улс төрийхөнтэй орооцолдож явмааргүй юм хүүкийн араас огцорч буй юм биз дээ

  • Avatar Anonymous says:

    Хүмүүсийг турхирчихаад яагаад буцчихав Авах гэсэн мөнгөө авчихсан харагдаж байна

  • Avatar Иргэн says:

    Бие зөв аваад явчихаж чадахгүй ийм балиар хүүхэн нялх балчир хүүхдүүдэд муу үлгэр дууриал л үзүүлэх болно. Сургууль, сургалт бүү хэл сураг чимээгүй энэ сошиалаас далд орох хэрэгтэй. Өөрийгөө хэн гэж бодоод уучлалт энэ тэр гэж тэнэгтээд байгаан. Энэ заваан хүүхнээр хэн яахын бол доо

  • Avatar Anonymous says:

    ballet bol huniig humuujuulj chaddaggui yum bn gej haruulsan daa. yasanch ene muuhai suunee nar balletaas dahij bitgi garaasai