Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УОК: Маргаашаас давтан тунгаа хийлгэсэн иргэдэд дөрвөн төрлийн үйлчилгээг нээхээр болов

Маргаашаас давтан тунгаа хийлгэсэн иргэдэд дөрвөн төрлийн үйлчилгээг нээхээр болсон гэдгийг Засгийн гзарын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тодруулбал, Кофе шоп, 10 хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр болов.

Тэрбээр, “Нийслэлийн вакцинд хамрагдах иргэдийн 95 хувь нь эхний тундаа, 52 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүдийг нээж байна. Ингэхдээ, вакцины давтан тунгаа аваад 14 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон, халдвар аваад эдгэрсэн хүмүүст нээлттэй. Тиймээс иргэд E-Barimt аппликейшнээс вакцинд хамрагдсан гэрчилгээ бүхий QR кодоо авч, үйлчилгээний газарт уншуулж нэвтэрнэ. Харин аж ахуйн нэгжүүд мөн E-Mongolia аппликейшний вакцины QR код цэс рүү орж тухайн иргэний дархлаажсан эсэхийг шалгах юм. Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд, дөрвөн сарын хугацаанд хүчинтэй эмчийн магадлагааны QR кодоо уншуулна. Хүүхдүүдийн хувьд, вакцинжуулалт хийгдээгүй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж сургалтын төвд орж болно” гэв.

Энэ үеэр УОК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Баярхүү хэлэхдээ “Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ. Тавдугаар сарын 15 буюу маргаашаас кофе шопууд 50 хувийн, бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Эдгээр байгууллагууд вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. Мөн бассейныг ийм зохицуулалтаар нээж байна” гэв.

Мөн энэ сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөсөн гэдгийг онцлов.

Иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээгээ яаж авах вэ ?

5
ТэнэглэлТэнэглэл
2
Зөв, гоёЗөв, гоё
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “УОК: Маргаашаас давтан тунгаа хийлгэсэн иргэдэд дөрвөн төрлийн үйлчилгээг нээхээр болов

  • Avatar Anonymous says:

    Esreg zaalttai hymyys yah vee??gaj urval ni mash olon honog, 2sard hiilgeed odoo byr bolohoo baigaad emnelegt bna shy dee.iimerhyy hymyys ih bna.hed heden hyn nas barlaa gene.tolgoi aimshigtai uvduj buuljuud olon honoloo. Hichneen ih yum uusan ch hel am huurai shig bna l gene..ter tailbar deeree vaktsinii urval uguhgyi bga hymyyst darhlaa togtoogyi bh magadlaltai gesen bnlee.yagaachgyi geed bga hymyys anhaarna biz. .aij bna…

  • Avatar Zochin says:

    Emehgteichyyded yah nuluulj bna?neg bol sahariin yum ni orohgyi ygyi bol mash nujurhug yum heterhii olon honog ireed balarch bna,nyyreer ni dyyren usarhag beta shig tuuralttai bilson hymyys bn,daralt ni mash ihsej tolgoi ni uvduj,buuljij,zyfh buur buruu ye much yanginaad in olon honoj yaha medehgyu bolood bna gene.emchid handhaar vactsunaas bish geed zarlaad bn geh yum?hen hariult,tailbar uguh ve??2dhoo hiilgeed edgeer hymyys yhvel yana??

  • Avatar Zoghin says:

    Ene neg mal shig zaluu amidrald niitsen shiidber gargaagh ajlaa hiij ghadahgvi