Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын тэтгэлгийг наймдугаар сар хүртэл сунгав

Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпын эрх авах чадвартай, медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос тэтгэлэгт хөтөлбөр зарласан. МҮОХ спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг тус холбоонд илгээж, Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзээд, шалгаруултад спортын найман төрлийн 17 тамирчин тэнцэж, тэтгэлэг хүртэх эрхтэй болсон. Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпын наадамд оролцох эрх аваагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах аж. Хөтөлбөрт хамрагдсан тамирчид тухайн спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх нь. Гэрээний дагуу 415 ам.доллароос тамирчин 250, дасгалжуулагч 100, холбооны үйл ажиллагаанд 26, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгох юм. 2017 оны есдүгээр сард эхэлсэн тус хөтөлбөрийг Токиогийн олимпын наадам хойшилсонтой холбоотойгоор нэг жилээр сунгаж, ирэх наймдугаар хүртэл хэрэгжүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.