Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх сонгуулиар нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороо ажиллахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон. Бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй санал солилцож, уулзлаа. Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3.793 төрийн алба хаагч ажиллахаар томилогдоод байна.

Энэ удаагийн сонгууль коронавируст халдварын цар тахалтай үед зохион байгуулагдах тул урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж, батлуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  А/357 дугаар захирамжаар нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Энэ нь нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оруулж байгаа аж. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан  төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаа нь энэ жилийн сонгуулийн онцлог болж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.