Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Эрдэмбилэг: Хөхүүл эмэгтэй вакцинаас болоогүй, суурь өвчнөөс болж нас барсан

Чингэлтэй дүүрэгт төрөөд удаагүй хөхүүл эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 10-нд гарсан. ШШҮХ-ээс уг эмэгтэй ямар шатлгааны улмаас нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарсанг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.

Тэрбээр, “ШШҮХ-ийн эмгэг судлалын шинжилгээгээр бүсгүйн эндсэн шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болжээ. Тодруулбал, тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт аневризм буюу судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Харамсалтайгаар нас барсан эмэгтэй маань даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан, жирэмсний хяналтын картад мөн энэ талаар бүртгэгдсэн байна. Уг эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Тиймээс бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Хармсалтай нь талийгаач эмэгтэй оношоо мэдэхгүй, санамсаргүй байдлаар судасны аневризм болсон нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцаад тархинд цус харваж нас барсан тохиолдол болсон байна” гэв.

10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Ц.Эрдэмбилэг: Хөхүүл эмэгтэй вакцинаас болоогүй, суурь өвчнөөс болж нас барсан

  • Avatar зочин says:

    өдөр бүр ковидоос болж хүмүүс нас барлаа гээд ковид руу бүх бурууг чихчихээд өөрсдийнх нь алдаанаас болж хүн өнгөрчихөөд байхад суурь өвчтэй байсан гээд худлаа мэдэгдэл хийгээд хариуцлагаас мултарчих санаатай балай новшнууд вэ вакцин хийлгэхээр очиход үзлэг хийдэггүй шууд л хийдэг байж

  • Avatar Anonymous says:

    Суурь өвчин нь гэнэтхэн л хөдөлдөг юм уу, өвдөж зоволгүй л шууд нүд аниад байна шүү, энэ хүмүүс чинь

  • Avatar зочин says:

    Өөрсдийнхөө арьсыг хамгаалж суурь өвчин гэж хэлэхээ боль та нар жирэмсэн нялх хүүхэдтэй бага насны хүүхдийг туршилтын туулай битгий болго

  • Avatar Уянга says:

    Даралт ихсэх өвчтэй байсан бол анхаарч хийх ёстой юм бишүү вакцин хийлгээд өвчин нь хөдөлөөд гэнэт харвалт өгөөд өнгөрчихөж гэж ойлгож байна вакцин хийгээгүй байсан бол үхэхгүй байх ч байсан юм бил үү та нар үхсэн хүн үг хэлэх биш гэж байгаан байна л даа ард нь хичнээн хүүхэд өнчирч байгаа бодож үзсэн үү арьсаа хамгаалах гэж арга ядаж байх шив муу сайн юм нууд

  • Avatar bilgee says:

    zuw zugeer ulsiin emnelegt amarjsan hvn yahara gent suuri uwchte bolg bnaa ta muusain ajilaa hiij chdahgv ymnuud chaddg meddg humuusdni ajilaa ug eh vriin hagatsal uzuulcheed hooloigoorchin hool dawhuu