Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Буянтогтох: Вакцин тариулаад тодорхой хугацааны дараа гэртээ нас барсан тохиолдол гарсан

Вакцины улмаас болж нас барсан тохиолдол гарсан, эсэх талаар  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр, “Вакцин дээр туйлын эсрэг заалт гэж байдаг. Бусад эм, вакцин дээр хүртэл бий. Өөрөөр хэлбэл, тухайн эм, вакцины найрлагад орж байгаа биологийн идэвхт бодист сонголмоор харшилтай хүн гэж байдаг. Мөн ямар нэгэн эм, вакцинд гаж нөлөө гэдэг зүйл бий. Тэр гаж нөлөө нь зөвхөн 10-30 минут л тухайн мөчид иргэнд илэрдэг. Иймд коронавирусийн эсрэг вакцин тариулсан иргэдийг 30 минут ажиглах байранд өөрийн биеэ хянахыг зөвлөж буй. Үүнээс хойш тохиолдож байгааг шууд вакцины улмаас нас барлаа гэж үзэхэд хэцүү. Гэнэтийн давхцалын улмаас хүн нас барсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар вакцины улмаас нас барлаа гэдгийг баталгаажуулсан зүйл алга. Харин вакцин тариулаад тодорхой хугацааны дараа гэртээ нас барсан тохиолдол гарсан. Үүнийг вакцинжуулалттай холбоотой гэж тайлбарлахад эрт байна” гэв.

3
Савж уналааСавж уналаа
2
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ХарамсалтайХарамсалтай
1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Б.Буянтогтох: Вакцин тариулаад тодорхой хугацааны дараа гэртээ нас барсан тохиолдол гарсан

  • Avatar солонго says:

    болиочээ ингээд өөрсдийгөө зөвтгөөд байх юм,болж бгаа юмуу,ядарсан ард түмнээ үхүүлээд дуусахнээ

  • Avatar Anonymous says:

    Эрүүлийг хамгаалах тангараг өргөсөн бол хэнд ч битгий худалдагдаарай. Ард түмэн нүдтэй. Үнэнд худал үргэлж гүйцэгддэг юм шүү.

  • Avatar Зочин says:

    Гурван сая иргэндээ өөрсдийн сонгосон спутник v вакциныг нь аваад хийгээд өгчихгүй заавал хятад вакцин шахаж туршилтанд оруулж байдаг Төр засаг муу бна

  • Avatar Зочин says:

    Тэгээд туйлын эсрэг заалттай хүмүүсийг ажиллах амьдрах эрхээр нь боймолж хүчээр вакцин хийж бга та нарын буруу биз дээ малнуудаа одоо ч гэсэн вакцин хийлгээгүй бол гэрээсээ ч гарах эрхгүй бга юм биш үү 😡