Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинээр 1128 хүн халдвар авч, дөрвөн иргэн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт 1128 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод-1042, эмнэлгээс шалтгаалах дөрөв, орон нутагт-82 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 41,524 болов.

Мөн хугацаанд ковидын улмаас 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Үүнийг задалбал, Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 130 боллоо. Үүнээс гадна нэг хүн халдвартай нь батлагдсан хэдий ч бусад суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,820
  • Хүндэвтэр – 1,538
  • Хүнд – 480
  • Маш хүнд – 123 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.