Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэгийн ард түмэнд туслах аяныг зохион байгуулж байна

Цар тахлын аюулт өвчинд нэрвэгдсэн БНЭУ-ын ард түмэнд туслах аяныг Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт Газрын тос боловсруулах үйлдвэр, Сайншанд суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтууд БНЭУ-ын Засгийн газрын дэмжлэгээр хийж буй учир орон нутгийн зүгээс энэхүү аяныг “Зовох цагт нөхрийн чанар танигдана” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Уг аянд төрийн байгууллагуудаас Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандив болох 836,336  төгрөгийг орон нутгийн ЗТДГ-т хүлээлгэн өглөө. Дорноговь аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагуудаа түүчээлэн хандивт нэгдсэн явдалд талархал илэрхийлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.