Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өдөрт хамгийн олон буюу 122 170 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

Улсын хэмжээнд энэ сарын 3-нд 122 170 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ нь нэг өдөрт хамгийн олон хүн вакцин хийлгэсэн тохиолдол болов. Нийслэлээс гадна орон нутагт дархлаажуулалтыг эрчимжүүлснээр ийм үр дүн гарсан байна. Ингэснээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн хоёр сар гаруйн хугацаанд нийт 1 037 675 хүн буюу зорилтот бүлгийн иргэдийн 50.2 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэлээ. Мөн 494 847 буюу зорилтот бүлгийнхний 23.9 хувь нь хоёр дахь тунгаа тариулж, дархлаажуулалтад бүрэн хамрагдав. Улаанбаатар хотынхны тухайд 81.8 хувь нь нэг, 42.8 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Манай улс хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ бүрэн дархлаажуулах зорилт тавьсан. Үүнээс өдгөө 50.2 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм. Дархлаажуулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд нийслэлээс эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн түрүүнд вакцин хийлгэж байв. Тэрбээр долдугаар сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилго тавьж, “Ковидгүй зуны төлөө вакцинаа хийлгэе” уриалга дэвшүүлсэн билээ. Зорилтот бүлгийн иргэдийг үлдсэн хоёр сарын хугацаанд амжиж дархлаажуулах бүрэн боломжтой бөгөөд вакцины нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлжээ. Орон нутагт 18-аас дээш настай хүмүүсийг 15 хоногт багтаан эхний тунд бүрэн хамруулах боломжтой аж. Үүний тулд иргэд дархлаажуулалтад хамрагдах нь чухал байна.

Манай улс өчигдрийн байдлаар 2 590 540 тун вакцин татан авчээ. Үүнээс гадна цаашид 6.8 сая тун вакцин авахаар гэрээ, хэлэлцээр хийсэн гэнэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Вакцин авахын төлөө дэлхий дахинд хүчтэй өрсөлдөөн өрнөж байна. Яагаад гэвэл вакцин маш хомс байгаа. Манай улсын хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байдаг давуу талаа ашиглаж, нөгөө талаас төр, засгийн удирдлага бүхий л түвшинд яриа, хэлэлцээр хийж, тасралтгүй ажилласны үр дүнд тодорхой хэмжээнд нөөц бүрдүүлээд байна. Тэгэхээр энэ бол бидэнд их үнээр олдож байгаа боломж” гэсэн юм.

Бэлтгэсэн: М.Оч

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.