Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хал цэргүүд гэртээ харилаа

Цар тахлын халдварын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний хэмжээнд зөвхөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдыг татсан билээ. Тэгвэл төрийн торгон цэргийн ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр гэртээ харьцгаав. Харьяа орон нутгийнх нь ЗДТГ-ын Цэргийн штабаас дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас хүлээн авч, гэр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулсан юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг дайчдыг халагдахаас нь өмнө эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ ухамсарлаж, журамт үүргээ биелүүлсэн та бүхнээр бахархаж байна. Цэргийн албанаас сурсан эрдэм, мэдлэгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж, нэгэндээ дэмтэй яваарай. Албаараа үргэлж бахархаж байгаарай, эрхэм дайчид минь хэмээн баяр хүргэж, цаашдынх нь сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.

5
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хал цэргүүд гэртээ харилаа

  • Avatar Anonymous says:

    Ганц жилийн цэргүүдийг юуг нь хал цэрэг гэдэг юм