Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэрэмжлүүлэг: Чоно үргээлгэнд явсан хүү сум алдаж, өөрийгөө гэмтээжээ

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тун хүнд шархтай ирсэн 18 настай хүү эмчлүүлж буй гэнэ. Өвчтөн энэ сарын 1-нд хэсэг хүмүүстэй хамтран чонын үргээлгэнд явсан аж. Улмаар сум алдаж, өөрийгөө гэмтээсэн юм байна.

Галт зэвсгийн тухай хуульд зааснаар иргэд галт зэвсгээ цагдаагийн байгууллагад заавал бүртгүүлэхээс гадна сургалтад ч хамрагдах ёстой. Харин иргэд хуульд заасан дээрх үүргийг биелүүлдэггүйгээс эрүүл мэнд болоод амь насаараа хохирсоор байгааг цагдаагийнхан анхааруулав.

Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг. Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг байнга зохион байгуулж буй. Гэвч иргэдийн галт зэвсэг ашиглах, эзэмших мэдлэг мэдээлэл дутмаг хэвээр байгаа нь гарч буй гэмт хэргээс харагдаж буй болов уу.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.