Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн цагдаагийн алба хаагчтай маргаж буй дүрс бичлэг цахим орчинд түгсэн. Тодруубал, Баянгол дүүргийн IV хорооны иргэн С энэ сарын 01-нд тус дүүргийн II хорооны нутаг дэвсгэjт хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу түүнийг 250.000 төгрөгөөр торгосон хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

12
Зөв, гоёЗөв, гоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 thoughts on “Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

  • Avatar Зочин says:

    Цагдаа нь ч бас ёс зүйгүй, түрэмгий л харьцаж байх шиг байсан шүү

  • Avatar Anonymous says:

    Зөв

  • Avatar Anonymous says:

    Tsagdaa nar oorsdoo ih muuhai buduuleg deerengui haritsaj bnle. Hoosh haash gd shorongin horigdol bish de. Hund soyoltoi shaardlga tawibal soyltoi l reaction huleej awah bhda

  • Avatar Setgegdel says:

    Tsagdaa nar oorsdoo ih muuhai buduuleg deerengui haritsaj bnle. Hoosh haash gd shorongin horigdol bish de. Hund soyoltoi shaardlga tawibal soyltoi l reaction huleej awah bhda

  • Avatar Anonymous says:

    Хорио зөрчсөн хүн гээд байхад л эргүү хамаатангууд нь цагдаа бас эвгүй харьцсан гээд малтаад байх юм тэр тэнэг чавганц гэртээ байсан 250.0к гаараа сайхан хоол хүнс аваад идэх байсан хохь нь л гэнэ дээ

  • Avatar Зочин says:

    Гэртээ бай гээд байхад гарч явдаг иргэний буруу чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг, бусдын эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг энэ насны хүмүүс үр хүүхэд ач зээдээ ойлгуулахын оронд хүүхэд шигээ хүмүүстэй нохой шиг уралцаад зогсож байдаг ичмээр. Хэрвээ өөрийнх нь хүүхэд байсан бол миний хүүхэд ажилаа хийж байгаа гээд аминчхан үзлээр хандаж хэл амаар доромжлохгүй ш дээ. Муухай төлөвшил байхгүй, насандаа таарсан намба сайхан гэж үг байдагдаа уул нь… Заавал хүнээр чичлүүлж, загнуулж байж дүрэм заавар мөрдөх ёстой юм шиг л байхын.

  • Avatar Anonymous says:

    Зарим цагдаа арай л дэндүү юм.Дүүрэгтээ байрлах Хүнсний зах руу алхаж оч унаагаар явахгүй гэнэ. Нуруу муутай гэхэд хамаагүй. Бүр даргаа дуудаж томорч сүрийг үзүүлсэн дээрэлхүү хүн чанаргүй. Би дүрэм журам зөрчөөгүй. Хүнсээ л авах гэсэн.

  • Avatar Anonymous says:

    Удахгүй цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, илүү үйлдэл хийвэл цагдаад буудуулдаг болно доо…

  • Avatar Зочин says:

    Зөв. Үлгэр дуурайлалгүй муухай хөгшчүүл зөндөө бна. Торгож ойлгуул наадуулдаа.

  • Avatar Жирийн иргэн says:

    Задгай агаарт ганц хоёроороо алхалт хийж хөл гарынхаа чилээг гаргаж яваа ахимаг настнуудад дээрэлхүү ханддагаа болих хэрэгтэй. Агааргүй битүү автобусанд 30~40 үүлээ чихэлдэж сэлгүүцэж яваа хүмүүстээ л хяналт тавьбал таарна. Тэнд л жинхэнэ утгаараа вирус халдварлах эрсдэл байна шүү дээ.

  • Avatar Anonymous says:

    Зөв. Нэг л омогтой сав л хийвэл утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн дээрэнгүй хүмүүс. Цагдаа бол үүрэг гүйцэтгэж яваа хүн.