Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад иргэнийг нууцаар хил давуулаад баригдлаа

Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан … дугаар тэмдэгтээр манай талаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олжээ. Хил зөрчигчдийн мөрийг 11-ний өглөө хилчид илрүүлэн ангийн штабтаа мэдээ дамжуулсан юм байна. Гэвч тус ангийнхан санаатай юу, санамсаргүй байдлаар уу, 14.30 цаг өнгөрч байхад хил зөрчсөн мөр илрүүлсэн хэмээн ХХЕГ-таа мэдээ хүргүүлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг хүн хил давж БНХАУ-ын талд баригдчихаад байхад “Хил зөрчөөгүй, торон сааданд тулаад буцсан мөр олдсон” хэмээсэн сурагтай.

Орон нутгийн хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр гурван хүн шөнө хилийн торон хаалтад тулж очоод нэг нь цааш явж дөрөвдүгээр сарын 11-ний 01.00 цагийн үед БНХАУ-ын хилчдэд саатуулагдсан. Тэд заль мэх хэрэглэж, хоёулаа явж буй мэт мөр үлдээсэн байв. Манай улсын харьяат хоёр хүн өмнөд хөршийн иргэнийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогдож, тухайн хоёр хүнийг маргааш нь олж саатуулан шалгаж буй аж. Үүнтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. ХХЕГ-таа мэдээллийг үнэн бодитоор өгөөгүй, хил зөрчигчдийг хайх ажлыг удирдаж оролцоогүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх шалтгаанаар түүнд ийнхүү хариуцлага тооцжээ. Магадгүй хил зөрчигчидтэй хуйвалдсан ч юм бил үү гэсэн хардлага хууль сахиулах байгууллагынхны дунд байгаа бөгөөд хамтатган шалгаж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд өглөө.

Бэлтгэсэн: Г.Равжаа

33
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Савж уналааСавж уналаа
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ХарамсалтайХарамсалтай
2
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 thoughts on “Хятад иргэнийг нууцаар хил давуулаад баригдлаа

  • Avatar Anonymous says:

    Алдаг юм байна. Хилийн харуулууд дархан хил дээрээ зөрчил гаргаад байдаг айн?! Гайхалтай!

  • Avatar иргэд олон түмэн says:

    Манай хилийн цэргийн хувцас өмсөж ХЦ-т шургалсан Мөнхбат мэтийн юмны цолыг хурааж хорьж шалгах цаг болжээ

  • Avatar Anonymous says:

    Энэ Мөнхбат гэдэг чинь Өлгийнх мөн үү

  • Avatar Маш нууц. says:

    Урвагчыг устга.

  • Avatar дархан хил says:

    бид найдвартай хамгаалагддаг гэж бодсон чинь тийм биш бна.Хилээ алдвал бид,улс маань яах билээ?харамсмаар юм

  • Avatar Монгол says:

    Нэг мөр хилийн зурвас, хаалтгүй байвал таарна. Орж гарч байхад амар

  • Avatar хүүк says:

    зассс

  • Avatar хүүк says:

    зассс сүртэйшт

  • Avatar Anonymous says:

    Урвагчыг цаацаал бусад нь сургамж болог

  • Avatar Зочин says:

    Нэг ….иймэрхүү

  • Avatar Anonymous says:

    Ковидийн шинжилгээг сөрөг гаргаж байгаа хүмүүс хил хүн гаргах асуудал биш байхаа

  • Avatar Иргэн says:

    Манайхан арай дэндүү юмаа. Бодвол их хэмжээний мөнгөөр ийм хууль бус юм хийдэг байх. Монголдоо болохгүй бүтэхгүй болгоныг хийдэг гарууд одоо бүр хилийн гадна болохгүй зүйл хийдэг болжээ. Эх орныхоо торгон хилийг хүндэлдэггүй юмаа гэхэд Хятадуудыг элэг барьж барахгүй шүү дээ. Хууль дүрмээрээ байгаагаар юмаа. Мөнгө чухал уу. Эх орны торгон хил тусгаар тогтнол чухал уу

  • Avatar Иргэн says:

    Манайхан арай дэндүү юмаа. Бодвол их хэмжээний мөнгөөр ийм хууль бус юм хийдэг байх. Монголдоо болохгүй бүтэхгүй болгоныг хийдэг гарууд одоо бүр хилийн гадна болохгүй зүйл хийдэг болжээ. Эх орныхоо торгон хилийг хүндэлдэггүй юмаа гэхэд Хятадуудыг элэг барьж барахгүй шүү дээ. Хууль дүрмээрээ байгаагаар юмаа. Мөнгө чухал уу. Эх орны торгон хил тусгаар тогтнол чухал уу

  • Avatar erdenee says:

    eh ornoosoo urbagch hyatadad hudaldagdsan nobshnuudad tsaaziin yal uguh heregtei…

  • Avatar Зочин says:

    МАН – хан угаасаа Хятадуудыг бөөнөөр нь дуртай цагтаа оруулж гаргадаг шүү дээ !!!Бөөн өвчин,тагнуул туршуул оруулж б.на…

  • Avatar Anonymous says:

    Бямбасүрэн генералыг байхад арай ч ийм байгаагүй дээ

  • Avatar Anonymous says:

    Бямбасүрэн генералыг байхад арай ч ийм байгаагүй дээ

  • Avatar Anonymous says:

    Хилийн цэрэг буруу яваад байна.

  • Avatar Anonymous says:

    Энэ бол ЭХ ОРНООСОО урвасан явдал, хуулийн хатуу шийтгэл оногдуулах ёстой…

  • Avatar хилчин says:

    Тусгай анги буюу хилийн тагнуулын албыг үгүй хийсний гай.

  • Avatar Anonymous says:

    Хт

  • Avatar Зочинп says:

    Муу урвагчийг цазаар ав.Эх ороноос урвсан байна шүү.

  • Avatar Anonymous says:

    энэ чинь юу болж бнаа элбэгдоржийн паракцийнхан