Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фитнесийн багш С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хадгалсан хэрэгт шалгаж эхлэв

Гэрэл зургийг: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар пэйж хуудаснаас

Цахим орчинд фитнесийн хичээл заадаг, загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Олон нийтийн сүлжээнд “цагдаа найзаараа жолоо бариулж зугаалсан”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутайд тооцож, шүүхээс баривчлах шийтгэл хүлээж байсан тэрбээр энэ удаа эрүүгийн гэмт хэрэгт шалгуулж байна. Түүнд хөл хорионы үед “үйлчилсэн” найз, цагдаагийн алба хаагчид сахилгын арга хэмжээ авч, тодорхой хугацаанд цалинг нь бууруулахаар болсон юм. Ташрамд дурдахад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулсаар ирсэн. Үүний үр дүнд 2020-2021 онд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг 11 бүлгийг илрүүлж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх “бараа” хураан авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өссөн байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Фитнесийн багш С.Эрдэнэцогтыг мансууруулах бодис хадгалсан хэрэгт шалгаж эхлэв

  • Avatar Anonymous says:

    мансууруулах бодис, хар тамхи бол жаргал даахгүйн зовлон