Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорхой болно

МАН-ын Удирдах зөвлөл таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Тодруулбал, МАН-ын тухайд намын дарга У.Хүрэлсүхээс гадна Г.Занданшатар, Д.Сарангэрэл, С.Батболд, Ч.Хүрэлбаатар нарын таван хүнээс хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаарх санал асуулгыг орон нутаг дахь гишүүдийнхээ дунд явуулсан байна. Удирдах зөвлөлийн хурлаар уг санал асуулгын дүнг хэлэлцэх ч эцсийн дүндээ Бага хурал руу оруулах нэр нь тодорхой юм. Тэднээс хамгийн өндөр санал авсан, хоёр гишүүний нэрийг Бага хуралд танилцуулан, хурлаас нэг нэр дэвшигчийг сонгоно.       

Харин ХҮН нийтлэлч Б.Баабар (Б.Батбаяр ), УИХ-ын гишүүн асан, Форумын, интернетийн гэгддэг Д.Энхбат, Б.Болдсайхан эмч нарт нэрээ дэвшүүлэн, өрсөлдөх санал тавиад байгаа ч эцсийн шийд гараагүй байна.

АН-аас одоогоор С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар гишүүдээсээ хамгийн их санал авч, нэр нь тодроод байна.

Улс төрийн намууд өнөөдөр 23.59-аас өмнө нэр дэвшигчдээ тодруулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.