Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ-ын сэтгүүлчид Сү.Батболдтой холбоотой авлига, хээл хахуулийн хэргийг сөхөж, олон нийтэд ил болгов

Энэ сарын 23 буюу өнгөрсөн баасан гаргаас эхлэн БНСУ-н хэвлэлүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотой мэдээлэл гарсан нь олны анхаарлыг татлаа. Тодруулбал, Сү.Батболдын авлига, хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон БНСУ-ын нэр бүхий дөрвөн иргэн, тэр дундаа Жон овогт эхнэр, нөхрийн хөрөнгийг олонд ил болголоо. БНСУ-ын хэвлэлүүдэд Монголын улстөрчийн талаар хэрхэн бичсэнийг хүргэе.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Английн шүүхээс Сү.Батболд нарт холбогдох “Апартмент 716” дугаар байрыг битүүмжилж буйгаа мэдээлсэн. Мөн тухайн сарын 23-нд Нью-Йорк хотын шүүхэд хавтаст хэрэг нээсэн тухай “Global Anti Corruption” сайтад нийтэлсэн байсан юм. Тэгвэл арваннэгдүгээр сарын 19-нд гаргасан шийдвэрт хариуцагч Сү.Батболд нарын Англи, Уэльсийн нутаг дэвсгэр дэх 15.235.500 паундаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх талаар дурдсан байна. Английн Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг дээрх асуудлыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэн, хариуцагч Сү.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”, “Оюу толгой”-н алт, зэсийн ордыг ашиглан хувийн орлогоо нэмэгдүүлэхээр шударга бус нөлөөлөл үзүүлсэн гэж буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон орлогоороо Лондон хотын төв хэсэгт байршилтай “Апартмент 716” хэмээх тансаг зэрэглэлийн, асар үнэтэй орон сууцыг оффшор компаниар дамжуулан нууцаар эзэмшиж, ашигласан нь ил болсон гэсэн үг.

Тэгвэл Английн Уэльсийн шүүхээс тус хэрэгт Сү.Батболдоос гадна БНСУ-ын иргэн Жон, Ким, Хан, Кан нар болон нэр нь үл мэдэгдэх нэг, нийт зургаан хүн оролцсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хэвлэлүүдээр тус иргэдийн нэрсийг зарлаж, өмч хөрөнгийг нь олонд дэлгэлээ.

Тэд “Дээрх дөрвөн иргэн нь Сү.Батболдтой нийлэн Хятад, Швейцарь, Англи зэрэг улсад дөрвөн компани байгуулан, “Эрдэнэт”, “Оюу толгой”-н ордоос их хэмжээний мөнгө завшиж, түүнийгээ өөр компанийн нэрээр гадаад руу шууд шилжүүлж байсныг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй “Оюу толгой”-н 51 хувийг эзэмшдэг “Рио тинто” компаниас авилга авсан нь илэрчээ. Дээрх иргэдээс Сү.Батболдтой маш дотно, мөнгө угаахад нь хамгийн их оролцсон хэмээн Жон болон түүний эхнэр Ким нарыг  нэрлээд байна. Жон нь найман улсын 80 гаруй компанийн захирал болон, хувьцаа эзэмшигчээр ажилладаг байсан бөгөөд эдгээр компаниуд нь бүгд Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой байсан нь шалгалтаар илэрчээ. Одоогоор Хонконг, Нью-Йорк, Лондон зэрэг хотод түүний эзэмшдэг 31 мянган ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө байгаа нь ил боллоо. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболдын компанийн эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгүүд нь Жон овогтны нэр дээр бүртгэгдсэн нь ч ил болсон юм. Тодруулбал, Лондон хотын төвд байрлах “Апартмент 716” байр нь Жон овогтны нэр дээр байдаг ч Сү.Батболдынх болох нь батлагдаад зогсохгүй хүү нь тэнд амьдарч байжээ.

Харин Жон овогтны эхнэр болох Ким нь гадаадын найман улсад 25 компанийн захирал болон хувьцаа эзэмшигчээр ажилладаг байсан. Эдгээр компаниуд нь мөн л Монгол Улстай холбоотой нь тогтоогджээ. Одоогоор Лондон, Бостон, Хонконгод түүний нэр дээр 14 сая ам.долларын хөрөнгө бүртгэлтэй байгаа нь шалгалтаар тогтоогдоод байна” хэмээн бичжээ.

Ямартай ч одоогоор нэр нь тодорхойгүй нэг хүн болон Хан, Кан нарын хууль бус хөрөнгийг нэгбүрчлэн олонд дэлгээгүй байна.

Үүнээс гадна БНСУ-ын хэвлэл мэдээллүүд манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан нь Сү.Батболдын хууль бус хөрөнгө угаасантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь хөрөнгө угаах хэрэгт холбогдоод буй Сү.Батболдын намыг тараахаар төлөвлөж буй бөгөөд цэргийн хүч ашиглаж болзошгүй байна. Магадгүй эрх барих намыг тараах болсон үндэслэлүүдийн нэг нь тус намын гишүүний хууль бус үйлдэлтэй холбоотой” хэмээн бичжээ.

Ташрамд дурдахад, Сү.Батболдын хэрэгт холбогдуулан Англи төдийгүй, Америк, Хонконг, Британийн Виржинийн Арал, Сингапур, Жерсий арал зэрэг газарт мөрдөн шалгах ажиллагаа хийж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар 70 орчим сая ам.долларын хөрөнгө битүүмжлээд буйг олон улсын нэр хүнд бүхий “Times” сайтад нийтэлсэн билээ.  

Эх сурвалж: Weeklytoday.com

32
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
Хөөрхөн юмХөөрхөн юм
8
ТэнэглэлТэнэглэл
7
Зөв, гоёЗөв, гоё
6
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 thoughts on “БНСУ-ын сэтгүүлчид Сү.Батболдтой холбоотой авлига, хээл хахуулийн хэргийг сөхөж, олон нийтэд ил болгов

  • Avatar Anonymous says:

    Гоё гоё шударга хууль шүүхтэй орон ийм л гоё.сүүгийн амиа хойхойлох орон одоо монгол байхдаа.хууль шүүхийг худалдаад авчих боломжтой ккк

  • Avatar Anonymous says:

    Гадны орнуудад буруутай нь шалгагдаад тогтоогдоод байхад монголд МАНан хариуцлага тооцохгүй байгаа нь эмгэнэл шүү.

  • Avatar Zochin says:

    Bulawch bultaina, darawch dardainaa gej unen ug shuu. Ed haa holdoh we de.

  • Avatar Anonymous says:

    сү бандийг амьдаарн шатааж алах хэрэгтэы

  • Avatar Anonymous says:

    Weeklytoday gej site sonsoj duulsan hun bna uu? Zahialgatai medeeg hen hiideg bilee Genco?

  • Avatar Zochin says:

    Gadaadiin hevleleer ingej hudlaa medeelel taraan hun gutgej eh orniihoo neriig gutaah ni hend ashigtai, henii zahialga ve gedgiig harin togtooj hariutslaga huleelgeh yostoi.

  • Avatar ir says:

    mongoliig mimi idsen muu hvvr shvv

  • Avatar явуулын хүн says:

    гайхалтай юмаа энэ сү туучий чинь

  • Avatar Zochin says:

    Энийг Женкогийн гэрээ хийсэн АНУ- ын DCI group тарааж байна

  • Avatar Zochin says:

    Zailuul Mongoliin gutgelegiin Solongosd hench mededgui site deer mungu tuluud orchuulaad tavitsan bnasht. Genko ih sandarch bna daa

  • Avatar Zochin says:

    Ene odoo shal hudlaa fantazi ulgeree bolimoor yum. Yasan ih urgui mungu gadagshaa tsatsaj bn ve AN

  • Avatar иргэн says:

    Монголын ард түмний баялгийг тэр чигт нь идсэн байна шүү. Яасан цадаж ханахгүй шунал вэ

  • Avatar Anonymous says:

    Даравч далдайна,булавч бултайна болжээ.Одоо илрүүлсэн улс орнуудтай заргалдах болов уу?Монголд энэ бол худлаа л гээд байгаа биз дээ.

  • Avatar Anonymous says:

    Даравч далдайна,булавч бултайна болжээ.Одоо илрүүлсэн улс орнуудтай заргалдах болов уу?Монголд энэ бол худлаа л гээд байгаа биз дээ.

  • Avatar Иргэн says:

    Энэ ямар ёроолгүй шунал бэ. Монголын бүх баялагийг гадаадад гаргаад нуучихжээ. Ийм хүн хогнуудын үйдлээс болж ард түмэн нь ядуу,улс орон нь өрийн барьцаанд орсон байж байна. МАН ыг тарааж улс оронд өөрчилөлт даруй хийхгүй бол монгол улс сөнөлөө шүү.

  • Avatar Зочин says:

    Хүрэлсүх хулгайчдаа хаацайлах нь аргагүй шүү дээ. МАН энэ бохир мөнгөний тэжээвэр юм чинь

  • Avatar Anonymous says:

    37 мянган долларын үнэтэй үл хөдлөх, гэж юу байхавдээ, сая гэж бичээчээ.

  • Avatar дардайна says:

    даравч дардайж,булавч бултайна

  • Avatar Зочин says:

    МАН тарах нь зөв шүү. Асуудалд орсон бүх гишүүдийг шалгах хэрэгтэй.

  • Avatar Anonymous says:

    Монголчуудын ядуу бгаа шалтгаан энэ юм бна

  • Avatar Mongol says:

    Монголын терийг худалдаж авахгаад л узээд байгаа хундээ овоо менге зарж бн шуу… чамд хууртахгуй байхаа монголын залуучууд еер болж байгаа шуу

  • Avatar Irgen says:

    Muu hulgaich.nugel ni nudeeree garna

  • Avatar Anonymous says:

    МОНГОЛЫН ШҮҮХ ЮУ БЛЖ БНА ЧИМЭЭГҮЙ Л ХУ НАМЫН УДАРЛАГА ЖИЖЭРЧ БНА

  • Avatar zochin says:

    Iim bodit hereg n So giin huuliar shiidehdeed bhd Hurelsuh gants gan hiihgui.EK zuudleed.heden pyldaga setguulch n Amarsaihanig baitsaaj bhaar SU.Undarmaa nariig ard tumnii emne suulgaad baitsaaj asuugaach.Bilgee gj teneg setguulch buur ch munge harsan teneg uom.SUg yaj magtaj hutslaa.

  • Avatar Зочин says:

    31 мянган ам долларын үл хөдлөх хөрөнгө гэж алдаатай бичсэн болтой, Ер нь Сү.Батболд гэдэг хүн ийм их хэмжээний хөрөнгө цуглуулж яах гэж бгаам бол оо, өмнөх төрөлдөө Монголын эсрэг ард түмнийг нь үгүйрэн хоосруулна гэж занаж бгаад өнгөрсөн муу хүний сүнс бха,

  • Avatar Irgen says:

    Hyrelsyhee.hooson syr yzyylj baihiin orond ene met cagaandaa garsan luivarchdaa turuus zailuulj neg alham hiigeechee.

  • Avatar иргэг says:

    Ийм юм бичэнд яах вэ дэ хэдэн зуун сая ногоон угаасан гнэл бичээд байдаг ямарч арга хэмжээ тооцохгүй одоо их хурлын гишүүнээс нь ч татаж чадахгүй сууж б га улс орон хуулынхан мөн ажлаа хийж б на шүү

  • Avatar Anonymous says:

    Хамгийн их санаа тавьж ажиллах ёстой монголын хууль шүүхийнхэн хөдөлдөггүй ээ.Мэлийгээд дараад хараад л байж байна даа.

  • Avatar Ламбугай says:

    Ингэж шал худал юм бичиж байхаа болиоч ээ.Хаа байгаа Америкийн Солонгосын мэдээллийн хэрэгслээр ийм нийтлэл гарах үндэсгүй. Харин эндээс Жонхуугийн ноход материал явуулж төлбөртэйгээр ниитлүүлж байх магадлал өндөр байгаа. Америкийн болон Английн шүүхээр Батболдыг шүүж байгаа хөрөнгийг нь хурааж байгаа нь үнэн юм уу.Итгэхэд бэрхтэй болж байх шиг байна.

  • Avatar Irgen says:

    Su batboldiigoo hamgaalaltand avtsan MAN Tar!!!

  • Avatar Anonymous says:

    Бид нар байсан бол яахуу уу