Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар нь зорчуулахаар болжээ

Эмнэлгээс гарч буй иргэдийг эмнэлгээс гарах хуудсыг үндэслэн ар гэрийнхэн нь хувийн авто машинаараа ирж авах зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, Нийслэл хотод өдөрт дунджаар 500 гаруй иргэн эмнэлгээс гардаг байна. Өөрөөр хэлбэл, амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан, коронавируст халдварын улмаас эмчлэгдэн эдгэрсэн гэх мэтчилэн олон төрлийн шалтгаантай иргэдийг нийтийн тээврээр зорчуулах нь тохиромжгүй тул өмнөх хөл хорионуудын үед мөрдөгдөж байсны адилаар эмнэлгийн бичгийг үндэслэн зорчуулах нь зүйтэй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчлэгдэж буй. Эдгээр иргэдэд тараах эмчилгээний 650 багцыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгчээ. НЭМГ-аас дүүргүүд рүү хуваарилж, иргэдэд хүргэх аж.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар нь зорчуулахаар болжээ

  • Avatar зочин says:

    Шийдвэр гаргахаасаа өмнө амьдралаа бодолцмоор юм. Хагархай гэдсээ бариад л атуусаар харьсан даа. За бас атуусанд суулгасан нь их юм даа хаха

  • Avatar Anonymous says:

    Ээ эргүү хүүрнүүдэээ одоо л энийгээ шийддэг чаацан