Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

8,599 зээлдэгчид 596.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих ГУРВАН хувийн хүүтэй зээл авчээ

Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яамнаас танилцуулав. Тодруулбал,

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн өссөн дүнгээр: 7290 иргэнд 267,3 тэрбум төгрөг, 1309 аж ахуйн нэгжид 328,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн 2996 нь Улаанбаатарт 5603 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна. Нийт дүнгээр 8,599 зээлдэгчид 596.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Монголбанкны дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,667 зээлдэгчид 268,5 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,099 зээлдэгчид 228,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг болох Хөдөө аж ахуйн зээлийн хувьд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон банкуудын санхүүжилтийн гэрээ хийгдэж байна. Хөдөө аж ахуйн зээлийг мөн 3 хувийн хүүтэйгээр, банкны өөрийн эх үүсвэрээр олгох бөгөөд ноолуур бэлтгэлд 200.0 тэрбум төгрөг хүртэл; хаврын тариалалтад 100.0 тэрбум төгрөг хүртэл; малчдыг дэмжих зээлд 200.0 тэрбум төгрөг тус тус зарцуулагдах юм.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.