Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинээр 1263 хүнээс халдвар илэрч, таван иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн дотор 1263 хүнээс халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 1,144, орон нутагт 116, эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол шинээр батлагдлаа. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 29219 боллоо. Харин халдварын улмаас таван иргэн нас барлаа. Тодруулбал,

  • 86 настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
  • 71 настай эрэгтэй 04.15-нд онош батлагдсан
  • 73 нас настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
  • 72 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдсан
  • 77 настай эрэгтэй 04.21-нд онош батлагдсан байна. Эдгээр иргэд нь коронавирусийн нэн хүнд гэсэн оноштойгоор нас баржээ. Ингэснээр манай улсад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 74 болов. Мөн хавсарсан өвчлөлийн улмаас 72 настай эмэгтэй нас баржээ.

Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4,311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,517
  • Хүндэвтэр 1,375
  • Хүнд 345
  • Маш хүнд 74 хүн байна.

Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12,157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4,311 иргэн байгаа бол гэрт 7,846 иргэн эмчлэгдэж байна. 

2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Шинээр 1263 хүнээс халдвар илэрч, таван иргэн нас барлаа

  • Avatar иргэд олон түмэн says:

    Аюулт өвчнийг хяналтандаа бүрэн оруулаж,Дархан-Сэлэнгэ аймгууд ногоон бүсэд орсон,хөдөө нэгч аймагт энэ өвчин гараагүй тэр сайхан боломжтой цаг үед хөл хориог дур мэдэн цуцлаж уг өвчнийг орон даяар улсын хэмжээнд тарааж олон арван хүний амь насыг сүйтгэхэд хүргэсэн хариуцлагагүй этгээд хэн бэ?ард түмэндээ үнэнээ хэлж уучлалт гуйж хариуцлагаа хүлээх болоогүй юу?ийм байх юм бол асуудалд ингэж тоомжиргүй хандах юм бол хариуцлага шудрага ёс,сахилга бат гэж ярих хэрэг байна уу?ард иргэдийн дургуйцлийг үүнээс илүү хүргэх хэрэг байгаа юм уу?

  • Avatar Иргэн. says:

    Намайг дуурайхыг дэмжиж байна.