Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн журмын төсөлд санал авч эхэлжээ

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авах, хянах, баталгаажуулах журмыг батлах нийгмийн шаардлага үүссэн гэнэ. Уг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 14-2-т “Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх, тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг үндэслэн “Нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын төслийг ХНХЯ-наас Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран боловсруулжээ. Журмын төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах нөхцөл бүрдэж, Нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч нэг мөр ойлголттой болох юм. Мөн журмыг хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын сангийн төсөв, улсын төсөвт нэмэлт санхүүжилт, шинээр ажлын байр хүний нөөц нэмэх  шаардлагагүй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.