Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төлбөрийн картын системийг шинэчлэх нь

Монголбанкныхан өчигдөр мэдэгдэл гаргаж, ирэх 25-ны шөнө төлбөрийн картын үйлчилгээг түр хугацаанд зогсоохоор болсноо дуулгав. Тус мэдэгдэлд “Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, программ болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна. Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 00.00-04.00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг үүгээр мэдэгдэж байна. Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд интернэт, мобайл, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.