Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Ганчулуун: Ариутгал, халдваргүйтгэлийг өдөр бүр хийж байна

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, төвлөрсөн хогийн цэг, 19 байршилд байгаа нийтийн бие засах газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Тус газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Хот тохижилтын газар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Хот тохижилтын газар нь Улаанбаатарын 186.1 км зам, талбайг хариуцан ажилладаг. 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн сав, сандал, хөшөө дурсгалуудыг ариутгалын бодистой ус болон цэвэр усаар хуваарийн дагуу тогтмол угааж цэвэрлэлээ. Тухайн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, авто замын голын хайсыг сойтогт машин буюу бага оврын машинаар угааж буй. Мөн дулааны шугам дагуух хогийг цэвэрлэж тээвэрлэх, авто замын зорчих хэсэг болон гудамжны хананаас хана хоорондох нуухны цэвэрлэгээ, автобусны зогсоолын сандал, хогийн сав зэргийг угааж, арчлан, зорчих хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлсэн. Түүнчлэн зүлэгт талбай, зурвас, ургамлан хашлагын цэвэрлэгээ, мод, бут усалгаа, тогоо гаргалт, зүлэгт талбайн самналт, шар өвс тармуурдах, түүвэр цэвэрлэгээ, хог ачилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Намъянжугийн гудамжны 1.4 км хайсыг дөрвөн машинтай дөрвөн ажилтан цэвэрлэлээ. Хогийн сав, сандлыг ариутгалын бодисоор өдөр бүр ариутган, цэвэрлэдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.