Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Топ-20 индекс түүхэн дээд түвшнээ шинэчлэв

Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өчигдөр 2243 нэгжээр дээшилж, 36 784-т хүрсэн нь түүхэн дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт боллоо. II ангилалд бүртгэлтэй “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны ханш 14.6, “Ард кредит ББСБ”- ынх 13.5 хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Тус индекс өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд 34 707 нэгжид хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байсан юм. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 7.57 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо даруй 1.78 тэрбумаар нэмэгдсэн дүн болов. Тус биржийн зах зээлийн нийт үнэлгээ өчигдөр 3.75 их наяд төгрөгт хүрч өслөө.

Бэлтгэсэн: Ц.Ундрал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.