Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн эрсдэлтэй нь вакцингүй багачууд

“Хайрт охиныг минь хүнд өвчнөөс аварсан алтан гарт эмч нартаа талархлаа. Коронавирус ханиад төдий зүйл биш гэдгийг мэдэрч, амьсгал давхацсан аймшигт өдрүүд ард хоцорлоо. Гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлж, сэрэмжлүүлсэн аавтай холбогдлоо. Түүний 12 настай охин коронавирусийн улмаас Цэргийн төв эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлжээ. Тэрбээр “Охин минь их эмзэг. Жаахан даарах, хүйтэн зүйл уух төдийд хоолой нь өвдчихдөг.

Хүүхдүүдэд вакцин “олдох” сураг чимээ бий, эсэхийг ЭМЯ-ныхнаас тодруулахад “Ямар ч чиглэл алга” гэв. “Пфайзер вакциныг хүүхдүүдэд амжилттай туршиж байна” гэсэн гарчигтай, хоёр хоногийн өмнө нийтэлсэн мэдээнд “АНУ, Европын орнуудад зургаан сартайгаас 11 насны 4600 гаруй хүүхдийг туршилтад хамрууллаа. Үр дүнгээс шалтгаалан 0-6 сартай хүүхдүүдийг туршилтад хамруулах, эсэхээ шийдвэрлэнэ” гэжээ.

Хэдэн өдөр хоолой сэрвэгнээд, эвгүй байна гэхэд нь бид ер ойшоогоогүй. Гэтэл гурав дахь өдрөөсөө халуурч эхэлсэн. Толгой хатгуулж, нүдний ухархай орчмоор чинэрч өвдөж байна гэхэд нь сэжиг төрж, эмнэлгийн байгууллагад хандсан юм. Эмч “Дахиад жаахан хугацаа алдсан бол хүндрэх байж” гэсэн. Энэ айхтар вирус цаг хугацаатай уралддаг юм байна. Коронавирусээр өвдсөнөө мэдээд охин минь сэтгэлээр их унасан. Бид ч ялгаагүй. Дэлхий хөмөрчих шиг л санагдсан. Оронд нь би өвдчихгүй яав даа гэж бодогддог юм билээ. Эмч, сувилагч нар “Айж, ичих зүйл ерөөсөө биш. Хоолоо сайн идээд, унтаж амраад, эмчилгээгээ хийлгэвэл вирусийг дарж чадна. Чамаас насаар бага хүүхдүүд эдгээд гарсан” гэж охиныг минь зоригжуулж, сэтгэл санааг нь дэмжсэн гэсэн” хэмээн ярилаа. Эднийх тавуулаа амьдардаг бөгөөд гэр бүлийн бусад гишүүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ талаар “Хаанаас халдвар авсныг нь тодорхойлж чадаагүй. Амны хаалт байнга зүүдэг. Ойр зуур дэлгүүр гүйх юм уу, найзуудтайгаа хааяа тоглодог. Манай байрны орц домофон системтэй. Энэ төхөөрөмжийн товчинд өдөрт хэдэн арван хүн хүрдэг. Цахилгаан шат, хаалганы бариул, домофоны товч зэргээс ч халдвар авсан байж болзошгүй” гэв.

Хоолой сэрвэгнэх, өвдөх, халуурах, толгой өвдөх, сульдах зэрэг олон шинж тэмдэг М-д илэрсэн учраас гэрийнхэн нь түүнийг хугацаа алдалгүй оношлуулж, амийг нь аварчээ. Өөрсдөө ч эрсдэлээс сэргийлж чадав. Гэвч ийм “аз” коронавирусээр өвчилсөн хүүхэд болгонд тохиохгүй нь харамсалтай. Сүүлийн өдрүүдэд хүүхэд халдвар авах тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд 80-90 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд анхааруулах боллоо. Энэ нь өвчнийг хүндрүүлэх, бусдад тараах эрсдэл дагуулж буй гэнэ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Өмнө нь аав, ээж нар гэртээ халдвар авчирдаг байсан бол одоо эсрэгээрээ хүүхдүүд эх үүсвэр боллоо. 17-гоос доош насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна. Нийт халдвартай хүмүүсийн тавны нэг нь хүүхэд” хэмээн нүүр номдоо бичиж, эцэг, эхчүүдийг аюулаас сэрэмжлүүлэв.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 0-17 насны 4412 хүүхэд коронавирусээр өвчилжээ. Энэ нь өнгөрсөн сарын 25-ныхаас гурав дахин өссөн үзүүлэлт гэнэ. Нийт тохиолдлын 86 хувь нь нийслэлд, 12.8 нь орон нутагт, үлдсэн нь гадаадаас зөөвөрлөгджээ. Насны ангиллаар авч үзвэл зонхилох буюу 65 хувийг 5-14-тэй хүүхдүүд эзэлсэн аж. Энэ тоо цаашид улам өсөх хандлагатай бөгөөд бага насны хүүхдүүд халдвар тараагч “идэвхтэй” эх үүсвэр болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, хүн төрөлхтнийг коронавирусээс хамгаалж, сүргийн дархлаа тогтоох гол найдварт тооцогдож буй вакцины “ивээлд” багтах боломж одоогоор хүүхэд багачуудад олдоогүй. Олон улсад энэ чиглэлийн туршилт, судалгааг тасралтгүй хийж байгаа гэх ч нэг ч үйлдвэр ийм эрх аваагүй буй юм.

Коронавирусийн өндөр эрсдэл бүхий бүлэгт 65-аас дээш насныхан болон архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулдаг. Төрийн бодлого, эмчилгээ, үйлчилгээг ч энэ чиглэлд төвлөрүүлж ирсэн. Эсрэгээрээ хамгийн эрсдэлгүй, аюулгүй бүлэгт бага насны хүүхдүүдийг тооцдог байв. Харин өдгөө нөхцөл байдал өөрөөр эргэснийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, “Цар тахал нийгмийн бүх бүлэгт өндөр эрсдэлтэй” гэж үзэх боллоо. Бразилд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 0-9 насны 2600 гаруй хүүхэд ийм шалтгаанаар нас баржээ. Үүний тэн хагас нь ой хүрээгүй хүүхэд байв. Унгарт бага насны 5000 орчим хүүхэд коронавирусийн хүндрэлийн улмаас нас барсан аж.

Нөхцөл байдал бишидсэнтэй холбогдуулан ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллага “Хамгийн эрсдэл багатайгаар сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 80-90 хувийг вакцинжуулах шаардлагатай. Гэтэл дэлхийн нийт хүн амын 15-20 хүртэлх хувийг вакцинд үл итгэгчид эзэлдэг. Иймд вакцинжуулалтын үр дүнг өндөр байлгая гэвэл хүн амын 26 хувийг эзэлдэг 15-аас доош насныхныг зайлшгүй вакцинжуулах хэрэгтэй” хэмээн мэдээлж байна. Вакцин хийлгэснээр халдвараас 100 хувь хамгаалахгүй. Харин халдвараас үүдэлтэй эрсдэл, хүндрэлээс тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой. Иргэд энэ талаар ойлголт, мэдээлэл дулимаг байгаагаас вакцин хийлгэсний дараа назгайрч, анхаарлаа сулруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Үүний балгаар хамгийн их хохирох нь вакцингүй, дархлааны систем нь бүрэн гүйцэд хөгжөөгүй багачууд учраас тэр юм. Ойрын өдрүүдэд гарч буй “том” тоонууд ч эмч, мэргэжилтнүүдийн энэ болгоомжлолыг улам бүр баталсаар байна.

Хүүхдүүдэд вакцин “олдох” сураг чимээ бий, эсэхийг ЭМЯ-ныхнаас тодруулахад “Ямар ч чиглэл алга” гэв. Харин “The Wall Street journal”, “The Washington post” зэрэг томоохон хэвлэлийн цахим хуудсанд бичсэнээр бол АНУ-ын “’Пфайзер” компанийн вакцины туршилт хамгийн эрчимтэй үргэлжилж байгаа гэнэ. “Пфайзер вакциныг хүүхдүүдэд амжилттай туршиж байна” гэсэн гарчигтай, хоёр хоногийн өмнө нийтэлсэн мэдээнд “АНУ, Европын орнуудад зургаан сартайгаас 11 насны 4600 гаруй хүүхдийг туршилтад хамрууллаа. Үр дүнгээс шалтгаалан 0-6 сартай хүүхдүүдийг туршилтад хамруулах, эсэхээ шийдвэрлэнэ” гэжээ. Нью-Йорк мужийн Роклендэд байрлалтай вакцин үйлдвэрлэгч тус компани албан ёсны цахим хуудсандаа “Туршилтын үр дүн энэ оны хоёрдугаар хагаст тодорхой болно. Вакцин үр дүнтэй, аюулгүй нь батлагдвал 2022 эхний улиралд багтаан үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зөвшөөрөл авахаар төлөвлөж байна” гэжээ. Messenger RNA (mRNA) буюу генетикийн шинэ технологид суурилсан тус вакцины туршилт амжилттай болохыг хүлээхээс өөр найдвар цар тахлын хоморгонд алгуурхнаар өртөж буй хүүхэд багачуудад алга бололтой.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.