Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24 хувиар өсжээ

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор баталсан Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сарын эхний 10 хоногийн байдлаар 7792 иргэн, аж ахуйн нэгжид гурван тэрбум гаруй төгрөг өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Урамшуулалд хамрагдсанаар сүү бэлтгэн нийлүүлэгчид үнээ худалдан авч, малын тэжээлийн нөөцөө нэмж, улмаар түүхий эдийн гарц, чанараа сайжруулж буйгаа илэрхийлжээ. Импортоор оруулж ирдэг төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг багасгах, сүү бэлтгэлийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэгчдийг татварын бүртгэлд хамруулах, дотоодын үйлдвэрт түүхий эд нийлүүлэх нэгдсэн, тогтвортой сүлжээ бий болгох зорилгоор дээрх журмыг баталсныг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш тодотгов. Урамшуулал олгож эхэлснээс хойш өдий хүртэлх хугацаанд дотоодод үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 24.3 хувиар өсжээ. Түүнчлэн ирэх жилийн өвөл малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх сүүний хэмжээ энэ оныхоос 10-20 хувиар нэмэгдэх тооцоо бий аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.