Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож буй. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар ирэх сонгуульд дахин дэвшинэ, дэвшихгүй гэх маргааныг эцэслэн таслах учиртай. Гэвч Хан-Уул дүүргийн чиглэлд, тэр тусмаа ҮХЦ рүү орох, гарах гарцуудыг өнөөдрийн турш цагдаагийнхан хаав. Улмаар цагдаагийнхан Хан-Уул дүүрэг рүү сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Ойр тойронд хамгаалалтад гарсан цагдаа нар дуу нэгтэйгээр “Хэвлэлийнхнийг битгий нэвтрүүл гэсэн” хэмээн хэлсэн байна. Ямартай ч ҮХЦ шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэх шийдвэр гаргажээ.  Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна. Тэрбээр “Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа” гэжээ. 

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаантай холбоотойгоор зарим хуульч, улстөрчийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг хууль зөрчиж хийлээ

(УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч): “Бид хурлын талаар мэдээлэл авах гэж ирлээ. ҮХЦ-ийн байрны ойр хавийн уулзварыг хаасан байна. Коронавирусийн халдварын нөхцөл байдлыг эрх баригчид ашиглаж байна. Одоо гурав дахь сонгуульдаа ашиглах нь. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг мөн хууль зөрчиж хийлээ. Мэдээлэл гаргасан иргэн хуралдаанд оролцох ёстой ч коронавирусийн улмаас орцоор нь тусгаарласан байгаа гэсэн. Тухайн хүн оролцох боломжгүй тул өмгөөлөгч нь оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна” гэв.

Хуульч А.Базар: Цэц зөвхөн цөөн хүн оруулаад хурлаа эхэллээ. Бяртай байна.

Үндсэндээ маш чухал Ерөнхийлөгч дахин дэвшиж болох, эсэх  маргааныг хөл хориотой үед, цэрэг, цагдаа зогсоож байгаад хаалттай хийлээ. Уул нь нээлттэй хийх журамтай. Иргэд орох, танилцах, хэвлэл очих боломжтой байхаар хуульд заасан. Зайсан хавьд байсан хүмүүс харсан байх. Цэцийг тойруулаад цагдаа, цэргээр чанга хяналт тогтоосон байна. Шалтгаан нь Цэцийн хуралтай холбоотой болов уу.

Өмгөөлөгчөөр оролцох байсан ч цагдаа нар “Танай машиныг зогсоо гэж байна” гэх мэтээр их удаалаа, очсон ч оруулсангүй, хурлын тов ч мэдэгдсэнгүй. Манай үйлчлүүлэгч намайг өмгөөлөгчөөр орох хүсэлтийг цахимаар явуулсныг Цэц “хүлээ авлаа” гэж байснаа хамт ажиллаж байгаа өмгөөлөгч маань очиход “Та нарыг өмгөөлөгчөөр оруулахгүй, тийм хүсэлт ирээгүй” гэжээ. Манай үйлчлүүлэгч өөрөө орохыг хүссэн ч “Байранд нь Ковид гарсан” гээд цагдаа нар хамгаалалтад авсан, гаргаж оруулахгүй байгаа гэнэ. Уг нь “Ковид-19” гарсан байрыг хаахгүй л байгаа шүү дээ. Энэ тохиолдолд яагаад байрыг нь хамгаалалтад авав. Би өглөө гэрээсээ гарахад машины дугуйны хий гарчиж, алхаад явах гэтэл нэг залуу санаатай ирээд хүчтэй мөрлөж цохисон. Над руу дайрч, бараг зодох нь ээ. Тэгээд цагдаа руу явсан гэх мэт. Намайг хуралд оруулахгүй, саад хийх гэж тэглээ дээ гэж бодож байна. Цэцийн хуралд орох ямар ч боломжгүй байлаа. Өчнөөн саадтай туллаа. Эцэст нь, Цэц зөвхөн зарим хүнийг оруулаад хурлаа хийлээ. Бяртай байна.

4
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй

  • Avatar jargal says:

    Odoo yana gehev,ug n MOAHniihan yarch ter bairnii uuden tsulaad bsn n iim hamgaalalt avhad hurjeedee? Duguin hii gargaj bie shurgej barag alah shahlaa gene uu? Ymar ontsgoi anhaaral tatsan hun ym be? Ene ulsad suuliin ued iim chuhal ontsgoi humuus neleed ihboljee ,iim humuust bie hamgaalagch hiih huvsgal bolon huviin surgaltuudad beldsen arslantai avdar shig tseej bietei shn zaluus ih l bgaadaa tednees avah heregtei!

  • Avatar титэмд шунал үг says:

    ИХ, Цэц чадамж муу. баттулгыг зайлуулах гэж байгаа юм шиг гэхдээ хямраад бүх экс ерк нараа нэр дэвших эрхтэй болгох. шинээр 50 дээшх бүх иргэн. Тэгэх аваас 20 оны сонгууль шиг баахан санал хуваагаад тэртээ тэргүй Хүк ялах нь.

  • Avatar Anonymous says:

    ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт авч хэрэглэх боломжгүй юм бол байгаа Үндсэн хуулиа л барих нь. н.ө. авч хэрэглэх аргагүй юм бна, гэхдээ зарим үг өгүүлбэр нь ч гоё ч юмуу гэвэл хямарлаа.

  • Avatar Anonymous says:

    Ashgvi dee Neg luivarchin ni daldrah ni. Daráa ni ter 14 terbum aar toglo dog Hvrelsvh tergvvtei nuhud daldrah estoi. Ene uls turch nertei wmnuudyn dund oligtoi amitan neg ch alga. Erdene, Tuvaan, bidón Ganbat, horchin Nyamdorj, buh Sumiyabazar, Battulga, Bat Erdene, Tserenpuntsag, duuchin Javhlan, hurandaa Hvrelsvh, Anandbazar,Zandanshaaltuur, setgvvlch Elbegdorj….

  • Avatar Zorig says:

    Tegeed Hurelsuhiig gargah geed demjeed bgaa yum uu? Dorjhand hun namiin toloo sanal ogsondoo estoi ih haramsaj bna. Hurelsuhed hudaldagdsan humuus bna