Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголчуудын соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

 Жил бүр ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Монголчуудын соёлын өв, гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 9-12-ны хооронд болох гэж байна. Эл хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо ОХУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран цахимаар зохион байгуулж буй.  Монгол талаас Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 3, Олон улсын Монгол судлалын холбооны 1, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 3 эрдэмтэн судлаачид хуралд оролцоно хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, “Орос ба Монгол ХХ зуунд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх есөн сард ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж буйг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээллээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on ““Монголчуудын соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно