Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШЕЗ-д хандаж, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх албан бичиг илгээжээ

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа ШЕЗ-ийн дарга Э.Батбаярт хандан Авлигын эсрэг үйл ажиллагааг өргөжүүлэх албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “2021 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт загварын дагуу боловсруулж, байгууллагынхаа цахим хуудсанд байршуулан, гүйцэтгэлийн тайланг зураг, тоон үзүүлэлт, богино хэмжээний дүрс бичлэг зэргээр баримтжуулан, дүгнэх хуудсыг хавсаргана уу. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, ололт амжилт, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал, хүсэлтээ тусган 2021 оны 06 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авна уу” хэмээжээ.

Авлигын эсрэг хуулийн 18.1.1-д зааснаар “Улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийн хүрээнд АТГ-аас төрийн байгууллагууд авлигын эсрэг арга хэмжээг төлөвлөх, хуулийн хэрэгжилтийг хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.