Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уушги орлуулах дөрвөн аппаратны өртгөөр боссон усан оргилуураа санадаг болов уу

Монгол Улсын Засгийн газар коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсан уу

Манай улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч өдөрт халдварын улмаас 2-3 хүн нас барж байна. Харин бүтэн жилийн өмнөөс л Засгийн газар “Бид бэлтгэлээ бүрэн хангасан” гэх тайлбар мэдээллийг олон нийтэд өгч байв. Бодит байдал дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барж байгаа иргэн цөөнгүй. Мөн халдварын улмаас биеийн байдал нь хүндэрсэн хүмүүст уушги орлуулах ECMO аппарат зайлшгүй шаардлагатай байдаг.

ECMO аппарат нь коронавирусийн халдвараар өвчилсөн хүнд хамгийн хэрэгтэй юм. Яагаад гэвэл коронавирусийн халдвар хүндрэхдээ уушгины хатгалгаа болж, халдвартай хүн амьсгалж чадахгүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл, хүнд хэлбэрийн  хатгалгааны үед эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдал үүсдэг аж. Амьсгалын дутагдлын үед цусыг уушги биш ECMO аппарат  хүчилтөрөгчөөр баяжуулж, амьсгалах нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж ойлгож болно. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тодорхой хэсэг нь биеийн байдлаас  хамаарч хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна. Энэ тохиолдолд уушги орлуулах ECMO аппаратыг холбож тухай иргэний амь насыг нь аврах бүрэн боломжтой.

Халдварын улмаас нас барсан иргэдээ аврах боломж бидэнд байсан уу?

Манай улсад уушги орлуулах ECMO аппарат нь ганцхан ширхэг байдаг. Энэ нь 750 сая төгрөгийн үнэтэй. Уг төхөөрөмжийг нэмж авах боломж бидэнд байсан. Жишээ нь, өнгөрсөн жил ард түмний татварын мөнгөөр төв талбайд 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуурыг Шадар сайд С.Амарсайхан зөрүүдэлсээр байгаад барьсан удаатай. Уг усан оргилуур нь зуны гурван сар л ажилладаг. Бусад үед хэнд ч хэрэггүй зай талбай эзэлж, хог шороогоор дүүрч, үр ашиггүй зардал байсан гэдгийг илтгэх мэт чимээ аниргүй оршин буй.

Манай орон шиг эрс тэрс уур амьсгалтай оронд усан оргилуур барих нь тохиромжгүй гэж иргэд эсэргүүцэж байсан ч хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан үл тоож,  цаг үеэ олоогүй, оновчгүй шийдвэрийг гаргаж байв. Ямар ч үр ашиггүй төсөв санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж, “сонгуулийн сурталчилгаанд ашиглах мөнгөө МАН гаргаж авсан” гэх хардлага  өнгөрсөн зун дэгдсэн ч УИХ-ын сонгуулийн дараа намжсан.

Уг нь усан оргилуур барьсан 3.2 тэрбум төгрөгөөр ECMO аппаратыг  дөрвөн ширхгийг нэмж авч, иргэдийнхээ амь насыг аврах бүрэн боломж байсан юм.  Үр ашиггүй зардал гаргахгүй , эдийн засгаа сэргээнэ, халдварын нөхцөл байдлыг эрсдэл багатай даван гарна гэдэг ч хөрсөн дээрээ буусан ганц оновчтой шийдэл, шийдвэр Засгийн газарт алга.

1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.