Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Сүндэръяа: Ц.Анандбазарын дарамтад байсан гэх 1000 гаруй эмэгтэй надад хандсан

Хэд хоногийн өмнө иргэн Б.Сүндэръяа фэйсбүүк дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллээ шалгуулахаар өнөөдөр ЦЕГ-т өргөдлөө өглөө. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазар таныг танихгүй, мэдэхгүй хэмээн мэдэгдэл хийсэн. Танд гэрч бий юу?

-Намайг Ц.Анандбазар гэдэг хүнтэй танилцуулсан найз охин маань гадаад руу явсан. Гэхдээ түүнтэй танил байсныг минь нотлох хангалттай олон гэрч бий. Даанч бүгд төрд тодорхой алба хашдаг хүмүүс учраас мэдүүлэг өгвөл сандал суудлынх нь асуудал сөхөгдөнө. Тиймээс миний болон бусад хохирсон охидын төлөө дуугарах, эсэхийг мэдэхгүй юм. Эргэлзээтэй.

-Та өргөдөлдөө сошиалаар дэлгэсэн асуудлаасаа гадна өөр зүйл бичсэн үү ?

-Мэдээж фэйсбүүкээр дэлгээгүй маш олон асуудлыг өргөдөлд бичсэн. Таны асуултад бүрэн хариулж болох ч сонгуульд ойртсон учраас зарим хүмүүс улстөржүүлэхээс болгоомжилж байна. Цаашдаа ХЭҮК болон хуулийн бусад байгууллагад хандана.

Таны мэдэгдлээс хойш өөр эмэгтэйчүүд ч хохирогч болсоноо цахим орчинд бичиж байна. Тэдгээр эмэгтэй тантай холбоо барьсан уу?

-1000 гаруй эмэгтэй Ц.Анандбазарт доромжлуулсан, хүчирхийлүүлсэн, хохирогч болсон хэмээн холбоо барьж байна. 20 жилийн өмнө хүүхэд насандаа хохирогч болсон гэх хүн бий. Гэхдээ Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар нь тэрбумтан, дээрээс нь юу хийхээс буцахгүй хүн учраас охид айж байгаа. Харин би насаараа тэр хүний дарамтад байж чадахгүй учраас өөрийгөө золиослон байж ил гарлаа. Мэдүүлгээсээ буцахгүй, өргөдлөө буцааж авахгүй. Тэр намайг нандин нууцаар минь барьцаалсан. Энэ байдал цаашдаа 20, 30 жил үргэлжилж магадгүй учраас би цэг тавихаар зориг гарган тэмцэж байна.

-Ц.Анандбазар тантай холбоо барьсан уу?

-Эхлээд миний гар утас луу залгаж, маш бүдүүлгээр дайрч доромжилсон. Одоо танил, дотнын хүмүүсээр дамжуулан “Тохиролцъё” хэмээн хэлүүлж буй. Үүнийг нь би зөвшөөрөхгүй. Аав минь надад жолооч, тусгай хамгаалалт гаргаж өгсөн. Тиймээс өмнө нь би гэрээсээ ч гарч чадахгүй байсан.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 thoughts on “Б.Сүндэръяа: Ц.Анандбазарын дарамтад байсан гэх 1000 гаруй эмэгтэй надад хандсан